ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГЫН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгж үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд сургалт, зөвлөгөөн, мэдээлэл солилцох арга хэмжээ өнөөдөр /2023.04.27/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.
Дээрх сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулснаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, мэдлэг олгох, мэдээлэл туршлагаа солилцох ач холбогдолтой юм.
Сургалт зөвлөгөөнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 90 эмч, эмнэлгийн мэргэжилтэн танхимаар, цахимаар 98 алба хаагчид нийт 188 эмч, эмнэлгийн, мэргэжилтэн алба хаагч, ажилтан тус тус хамрагдаж байна.