en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2023-03-03 18:21:00
766

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийтэд чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРААС НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ИЛРҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Нийслэлийн прокурорын газартай хамтран гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, 2023 онд хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцох уулзалтыг 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. 

Уулзалтад ЦЕГ-ын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд дарга Ц.Сугаржав болон 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд, прокурорууд цахимаар оролцлоо. 

Уулзалтын эхэнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа “2022 онд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас нийслэлийн хэмжээнд нийт 220,663 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авснаас 98,1 хувийг нь бүрэн шийдвэрлэж ажилласан байна.

“МОНГОЛ ХУРАНДААГИЙН ӨДӨР” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой  2023 оны 03-р сарын 02-ны өдөр тохиож хүндэтгэлийн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар, Монгол хурандаа нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.

Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн төрийн цэргийн “Хурандаа” цолтнуудын гавьяаг алдаршуулах зорилгоор 2016 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргаснаас хойш 7 дахь жилдээ тэмдэглэж байна.

Хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олгож эхэлсэн түүхтэй юм.

Анхлан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хурандаа цолыг олгож байсан бол 1950 онд Цагдаагийн байгууллага, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 1971 Онцгой байдлын байгууллагаас хурандаа цолтон төрөн гарч байжээ.

“ХИМИЙН УГТВАР БОДИСЫН ЭРГЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Химийн угтвар бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар болон энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Химийн угтвар бодисын эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.03.03/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус 59 байгууллагын 92 ажилтан, алба хаагчид оролцож “Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, чиг хандлага”, “Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал”, “Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалт, тоо баримт”, “Химийн хорт болон аюултай бодисын импортын тоо мэдээ, ангилал, импортлоход гардаг нийтлэг зөрчил”, “Химийн хорт болон аюултай бодисын эргэлтэд тавих хяналт, анхаарах асуудал”, “Химийн хорт болон аюултай бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хоорондын хамаарал, тулгамдсан асуудал” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэж, санал солилцлоо.

“АВТО МАШИНЫ НҮҮРСЭН ЯНДАНГААС ЯЛГАРЧ БУЙ БОХИРДОЛ, ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр /2023.03.03/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Мөрдөн шалгах газраас он гарсаар автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг баривчлан шалгаж, энэ төрлийн 45 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал хэлэхдээ "Сүүлийн 3 жилийн байдлаар Монгол Улсын хилээр 39517 кг нүүрсэн яндангаас гардаг бодисыг гарсан. Тухайлбал нэг автомашинд дунджаар 500-700 гр бодис байдаг гэвэл хэчнээн олон автомашины нүүрсэн яндангийн бодис хилээр гарсан бэ гэдэг нь харагдана. Нөгөө талаас иргэд өөрсдөө авто машины нүүрсэн яндангийн бодисыг мөнгө олох зорилгоор худалдах тохиолдол ч их байна. Нүүрсэн яндангүй нэг автомашинаас дунджаар 200-20 тонны химийн хорт бодис ялгардаг судалгаа гарсан. Гэтэл нүүрсэн яндангүй, оношилгооны газраас зөрчилтэй илэрсэн 2500 гаруй тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдолд тодорхой хэмжээний хохирол учруулж байна.

Тиймээс Нийслэлийн цагдаагийн удирдах газраас авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг явуулж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд агаарын бохирдолд нөлөөлж байгаа автомашины катализатор буюу яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахгүй байх саналыг мэргэжлийн байгууллагад уламжлахаар ажиллаж байна" гэлээ.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ БАЙРНЫ ХАРЬЯА НЭГЖИЙН “ВОЛЕЙБОЛ”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын 30 жилийн ойн хүрээнд тус газраас Цагдаагийн ерөнхий газрын төв байрны харьяа нэгжийн алба хаагчдын дунд эерэг орчин бүрдүүлэх, сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх, идэвхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, волейболын спортыг хөгжүүлэх, эрүүл мэнд бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор “Волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна.

Тэмцээн өнөөдөр /2023.03.03/ “Хүч” спорт хорооны зааланд зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын төв байрны харьяа нэгжийн 14 багийн 120 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож байна. Тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдадаа амжилт хүсье!

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
61
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
91
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
61
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
91
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
76
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
77
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
78
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
52
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
55
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
87
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
75
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
48
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос