en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2023-02-17 17:00:48
1386

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийтэд чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ҮНДЭСНИЙ БИЧГИЙН САЙХАН БИЧИГТЭН-2023 УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн цагдаагийн албанаас “Үндэсний бичгийн сайхан бичигтэн-2023” уралдааныг зохион байгууллаа. Энэхүү уралдаанд тус албаны харьяа нэгжүүдээс 33 бичвэр ирүүлснийг бичгийн хэв, зөв бичгийн дүрэм, тиг, зурлага зэргийг харьцуулан монгол хэл бичгийн багш, заах арга зүйч Э.Ганганбайгаль шүүж, цэвэр сайхан бичигтнийг тодрууллаа.

Тэмцээний Тэргүүн байранд Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Цахим зөрчил, хөдөлгөөнт эргүүлийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Сэр-Од, Дэд байранд мөн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ч.Буяннэмэх, Гутгаар байранд мөн газрын Хамгаалалтын хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Дэнзэнноргой нар шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдадаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС “ЦАХИМ НОМ”-ЫГ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛГОЖ БАЙНА

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг статистик мэдээнд тулгуурлан бэлтгэж, цуврал байдлаар жил бүр гаргадаг билээ.

Энэ жил цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг сүүлийн 5 жилийн байдлаар бэлтгэн, албан ёсны цахим сайт https://police.gov.mn/-д байршуулж, хэрэглэгчдэд нээлттэй нэвтрэх боломжийг бүрдүүлэн цахим ном хэлбэрээр олны хүртээл болголоо.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд Чанарын удирдлагын тогтолцоо /ISO-9001:2015/, Мэдээллийн аюулгүй байдлын /ISO 27001:2015/ олон улсын стандартыг тус тус нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгууллаа.

Гэрээг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар байгуулав.

Цагдаагийн байгууллага нь дээрх олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр:

Байгууллагын ил тод байдал, эрх мэдэл, чиг үүрэг, хариуцлагын тогтолцоо сайжирч, үргүй зардал буурна. Ажлын үр дүнтэй арга барил нэвтэрч цаг хугацаа, төсөв хөрөнгө, боломжит нөөцийг хэмнэж, бүтээмж нэмэгдэнэ.

Алба хаагч, ажилтны хувьд өөрийн ур чадвар, мэдлэгийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Мөн иргэдийн хүсэж буй чанарт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай, бодитой хүргэж, мэдээлэл алдагдах, устах, халдлагад өртөх эрсдэлээс хамгаалагдах зэрэг ач холбогдолтой юм.

“ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙЧҮҮД ЭНХИЙН ҮЙЛСЭД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“Төрийн цэргийн байгууллагын болон цагдаагийн эмэгтэй алба хаагчдын оролцоог энхийг дэмжих ажиллагаа, аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх боломж" сэдэвт Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Ажлын албаны захиалгат төслийн хүрээнд хийгдэж байгаа “Төрийн цэргийн болон Цагдаагийн байгууллагын эмэгтэйчүүд энхийн үйлсэд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байранд зохион байгуулагдлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай, ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа П.Даваажав, Дотоодын цэргийн штабын ахлах офицер, хошууч Ц.Дугаржав нар “Цагдаагийн эмэгтэй алба хаагчид энхийн үйлсэд”, “Дотоодын цэргийн эмэгтэй алба хаагчид энхийн үйлсэд” сэдвээр тус тус илтгэл тавив.

МУАТАЙ БОКСЫН 2023 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН АХЛАГЧ А.НАМУУНГЭРЭЛ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

WMO /World Muaythai organization/ буюу Дэлхийн Муайтайн байгууллагын Монгол Улс дахь салбар холбооноос зохион байгуулсан Муатай боксын 2023 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн спорт зааланд 2023 оны 02 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын цагдаа, цагдаагийн ахлагч А.Намуунгэрэл 75 кг-ийн жинд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлж алтан медалийн эзэн боллоо. Алба хаагчдаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 
ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
61
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
91
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
61
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
91
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
76
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
77
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
78
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
52
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
55
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
87
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
75
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
48
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос