ҮНДЭСНИЙ БИЧГИЙН САЙХАН БИЧИГТЭН-2023 УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тээврийн цагдаагийн албаны Ахлагчийн зөвлөлөөс “Үндэсний бичгийн сайхан бичигтэн-2023” уралдааныг зохион байгууллаа.
Энэхүү уралдаанд тус албаны харьяа нэгжүүдээс 33 бичвэр ирүүлснийг бичгийн хэв, зөв бичгийн дүрэм, тиг, зурлага зэргийг харьцуулан Монгол хэл бичгийн багш, заах арга зүйч Э.Ганганбайгаль шүүж, цэвэр сайхан бичигтнийг тодрууллаа.
Тэмцээний Тэргүүн байранд Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Цахим зөрчил, хөдөлгөөнт эргүүлийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Сэр-Од,
Дэд байранд мөн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ч.Буяннэмэх,
Гутгаар байранд мөн газрын Хамгаалалтын хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Дэнзэнноргой нар шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдадаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.