en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2023-02-10 17:24:30
905

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“АНЗААР” АРГА ХЭМЖЭЭГ 21 АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1064 гэмт хэрэг, 1300 яллагдагч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Насны байдлаар авч үзвэл 53.9 хувийг 18-25 насны хүн, 32.7 хувийг 26-35 насны өсвөр үе, хүүхэд залуучууд эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын насны байдал залуужиж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах зорилгоор 2022 онд “Анзаар” арга хэмжээг Нийслэл хотын хэмжээнд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд 852 удаагийн сургалт, мэдээллийн ажлыг танхимаар зохион байгуулж 45 мянга гаруй хүнийг хамруулснаар хүүхэд холбогдсон гэмт хэрэг 42 хувиар буурч, мансууруулах бодис, ахуйн хэрэглээний зүйл зориулалтын бусаар хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, мэргэжлийн байгууллагуудад холбон зуучилсан.

Энэ онд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран “Анзаар” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байна.

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ӨРӨӨ”-НИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Америкийн нэгдсэн улс, Монгол Улсын хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны байранд тохижуулсан “Хүүхдэд ээлтэй өрөө”-ний нээлт 2023 оны 02-р сарын 07-ны өдөр боллоо.

Дээрх гэрээний хүрээнд 2022 онд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр тоноглогдсон өрөөг тохижуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгч байсан юм. Ийнхүү цагдаагийн байгууллага 5 дахь “Хүүхдэд ээлтэй өрөө”-г хүлээн аваад байна.

Тус өрөө нь гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхэдтэй ярилцлага хийх, мэдүүлэг авах үед хүүхэд таагүй үйл явдлыг эргэн санах шаардлагатай болж дахин цочролд орох эрсдэлтэй байдаг тул үүнээс сэргийлэх, хүүхдийн сэтгэл санааг амар амгалан, аюулгүй тайван байлгаж хүүхэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 23, 28 ДУГААР ХОРООДОД “НОГООН БҮС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн хариуцсан 23, 28 дугаар хороог ногоон бүс болгож камержуулах зорилгоор Баянзүрх дүүргийн “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт төв”-ийн санхүүжилтээр 35 цэгт 86 ширхэг теле хяналтын камерыг суурилууллаа.

Тус хороодын нутаг дэвсгэрийг “Ногоон бүс” болгосноор цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иргэд, байгууллагаас энэ оны 01-р сард 1588 дуудлага мэдээлэл ирүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 270 нэгж буюу 14,5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Цаашид теле хяналтын камерын цагдаа 3 ээлжээр 24 цаг үүрэг гүйцэтгэж, камерын тусламжтайгаар тус хороодыг бүрэн хяналтад авч, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой юм.

ИРГЭДИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн цагдаагийн албанаас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Таванбогд” ХХК, “Силк Рөүд трейдинг” ХХК, “Эрдэнэдрийлинг” ХХК, “НҮБ-ын UN Mongolia” олон улсын байгууллагын 283 ажилтан, инженер техникийн ажилтнуудад “Замын хөдөлгөөний дүрэм ба аюулгүй жолоодлого” сэдвийн хүрээнд сургалтууд зохион байгуулж, тэднийг замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөж ажиллалаа.

“ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЭЛ, МӨЛЖЛӨГӨӨС ХАМГААЛАХ НЬ” ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд улсын хэмжээнд 2022 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1729 бүртгэгдсэнээс нийслэлд 51 хувь буюу 882 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт 1664 иргэн хохирсон, хохирогч иргэдийн 86.4 хувь нь эмэгтэй, 12.9 хувийг хүүхэд эзэлж байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, хүүхдийн эрхийг хангах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.

 
ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
61
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
91
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
61
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
91
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
76
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
77
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
78
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
52
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
55
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
87
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
75
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
48
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос