“ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Экологийн цагдаагийн албанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран энэ оны 02-р сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд “Орчны бохирдлыг бууруулъя” арга хэмжээг зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний зорилго нь хог хаягдал түүнээс үүсэх хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, хүний буруутай үйлдлээс шалтгаалсан орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулж, иргэдэд эерэг хандлагыг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.
Байгаль орчноо хамгаалах, орчны бохирдлыг бууруулж, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэх энэхүү үйл ажиллагаанд иргэн бүрийн оролцоо, зөв хандлага, төлөвшил чухал ач холбогдолтой учир арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.