АЛБА ХААГЧИД КИОКУШИН КАРАТЕГИЙН ТЭМЦЭЭНЭЭС 3 АЛТ, 4 МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Монголын Киокушин Каратегийн Холбооны 28 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр "Спортын төв" ордонд болсон юм.
Энэхүү тэмцээнд 5-18 насны хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдийн ангилалд нийт 8 дэвжээний 153 тамирчид уран мэх, оюун ухаанаа уралдуулан аваргуудаа тодрууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газраас 5 алба хаагч шүүгчээр, тэмцээнд 24 алба хаагч тус тус оролцож, насанд хүрэгчдийн ангилалд 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Дашрамд дурдахад, Киокушин каратег Монголын цагдаагийн тусгай алба нь албаны бэлтгэл сургуулилтын нэг төрөлд оруулснаас хойш 30 гаруй жил өнгөрч байгаа бөгөөд тэсвэр хатуужил, уян хатан, сахилга батын илэрхийлэл болсон тулааны спортын нэг төрөл юм.
Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын цаашдын ажилд амжилт хүсье!