ЦАГДААГИЙН ХОШУУЧ Б.ЭРДЭНЭДАЛАЙ ДОКТОРЫН ЗЭРГЭЭ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА
2023-01-27 18:14:00
3301

ЦЕГ-ын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллаагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай өнөөдөр /2023.01.27/ “Хар тамхитай тэмцэх байгууллагын үйл ажиллагааны хяналтад хийсэн дүн шинжилгээ” сэдвээр докторын зэргээ амжилттай хамгааллаа.
Цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай нь цагдаагийн байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна.
Ажиллах хугацаандаа АНУ-д хууль зүйн ухааны магистр хамгаалсан, Өмнөд Судан Улсад Цагдаагийн байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд анхны удаа үүрэг гүйцэтгэсэн юм.
Докторын зэргээ амжилттай хамгаалсан танд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье!
100 жил