“ШАТРЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
![](/resource/policenew/image/2023/01/27/meuufhkekrikpsa8/1.jpg)
Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж болон дүүргүүдийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын дунд 2023 онд зохион байгуулагдах биеийн тамир, спортын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2023.01.27/ “Шатрын аварга” шалгаруулах тэмцээнээр эхэллээ.
Тус тэмцээний эрэгтэй төрөлд 18, эмэгтэй төрөлд 11 алба хаагч оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс
Эмэгтэйчүүдийн төрөлд
Тэргүүн байранд: Төмөр замын цагдаагийн газрын жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Хонгорзул,
Дэд байранд: Замын цагдаагийн газрын Олон нийтийн цагдаа Б.Мягмарцэнд, Гутгаар байранд: Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Мэдээлэл, технологийн инженер, цагдаагийн дэслэгч М.Өнөрцэцэг
Эрэгтэйчүүдийн төрөлд
Тэргүүн байранд: Захиргааны удирдлагын хэлтсийн цахилгаанчин Г.Жамц,
Дэд байранд: Мөрдөн шалгах газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Дашдондог, Гутгаар байранд: Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.Тэмүүжин нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон, баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.