en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2023-01-13 16:26:00
1233

Энэ долоо хоногт цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан иргэд, олон нийт рүү чиглэсэн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

"SOFT SKILL” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Увс аймгийн цагдаагийн газраас 2023 онд алба хаагчдыг хөгжүүлэх, тэдний хувийн ур чадварыг сайжруулахад анхаарч үе шаттай ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд ахлагч бүрэлдэхүүнийг чадавхжуулах “Soft Skill” менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Тус цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүн залуу боловсон хүчнийг чадавхжуулах, хувь хүний ур чадварыг тодорхойлох, зөв хэвшил, хандлагыг бий болгох зорилгоор "Ажлаа хэрхэн зөв төлөвлөх, харилцааны ур чадвар, сэтгэл зүй, эрүүл мэнд, санхүүгийн боловсрол, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа, манлайлал” зэрэг агуулгын хүрээнд 8 зочин багш 5 бүлэг 8 сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Менторуудыг алба хаагчдад үлгэр дуурайлалтай ажиллаж буй цагдаагийн газрын удирдах ажилтан, ахлах офицеруудаас сонгосон ба өөрийн мэдлэг, туршлагаараа ахлагч бүрэлдэхүүнийг дасгалжуулан ахлагч бүрэлдэхүүнд офицер алба хаагчдын манлайллыг үзүүлж, багаар ажиллах чадвар суулгах, харилцан суралцах, бусдаас үлгэр дуурайлал авч төлөвших зэрэг эерэг үзүүлэлтүүдийг бий болгох юм.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ 103 КАМЕРЫГ ШИНЭЭР СУУРИЛУУЛАН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс Налайх шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Нийслэлийн төсвийн 440.0 сая төгрөгийн хөрөнгөөр “Бодь электроникс” ХХК-аар БНСУ-ын “Hanwha Techwin” компанийн “Hanwha” брэндийн хиймэл оюун ухаан, ухаалаг системд суурилсан 45, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60,0 сая төгрөгийн санхүүжилтээр “IT ZONE” ХХК-аар Данийн Вант Улсын AXIS брэндийн 16, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны газар, мах боловсруулах үйлдвэр, арьс, шир түүхий эд худалдан борлуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын өөрсдийн 32.0 сая төгрөгийн санхүүжилтээр БНХАУ-ын шөнийн тусгалтай тусгай зориулалтын 42, нийт 103 ширхэг камерыг тус тус шинээр суурилуулан, ашиглалтад оруулаад байна. 

Эдгээр камеруудыг удирдлагын нэгдсэн хяналтын системд шилжүүлснээр  дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон байр, мал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох ач холбогдолтой юм.

“МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ” Т.ГАНБААТАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын “Гавьяат хуульч” цол тэмдгээр шагнагдсан цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Т.Ганбаатарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Монгол Улсын гавьяат хуульч Т.Ганбаатар нь 1987 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны хилийн ба Дотоод цэргийн удирдах ерөнхий газарт Автын байцаагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар, Замын цагдаагийн газрын Дэд дарга хүртэл дэвшин томилогдож, цагдаагийн байгууллагын хөгжил, дэвшилд өөрийн хөдөлмөр бүтээл, мэдлэг оюунаа зориулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдыг удирдан зохион байгуулах чиглэлээр цэрэг, цагдаагийн байгууллагад тасралтгүй 38 жил идэвх зүтгэл гарган ажилласан юм. 

“ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагаас Дотоод хэргийн их сургуультай хамтран Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагч, удирдах албан тушаалтнуудад “Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн дэд профессор, доктор, цагдаагийн дэд хурандаа Д.Булган, Дотоод хэргийн их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, докторант, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулан, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга нар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын орчин үеийн чиг хандлага”, “Орчин үеийн цагдаагийн байгууллагын үзэл баримтлал”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

“ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ-ХАР ХАЙРЦАГ” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас төрийн болон төрийн бус байгууллагын жолооч, хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг таксины жолооч нарын дунд “ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ-ХАР ХАЙРЦАГ” зөвлөгөөнийг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтансүх, Авто тээврийн төвийн дарга Э.Ниндэв нар оролцож, сургалт зохион байгуулан, жолооч нарын санал хүсэлтийг нь сонсож, мэдээ, мэдээлэл солилцов.

 

 
ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
56
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
82
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
56
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
82
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
69
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
71
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
69
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
49
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
53
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
80
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
69
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
44
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос