ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС 2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН 22 ОНЦЛОГ АЖИЛ

2022-12-31 14:21:00
762

“НӨХӨН СЭРГЭЭЛТ-2024” НЭГСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын хэмжээнд “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт 30798.921 га талбай эвдэгдсэнийг олж, тогтоосноос уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн 22787.157 га, эзэнгүй орхигдсон 4747.854 га, Хууль бус гар аргаар ашигт малтмал олборлосны улмаас эвдэгдсэн 1687.853 га, бусад 1576.057 га талбай байсны 820.73 га талбайд биологийн, 3542.02 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгүүлсэн.

“НОГООН БҮС” ТӨСЛИЙГ ХЭСЭГЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсад хэрэгжиж буй “Green zone” төсөл нь дэлхийн 3 орны хотуудад амжилттай хэрэгжиж, камерын хяналтаар нийт гэмт хэргийн 45.0-47.0 хувийг илрүүлсэн тэргүүн туршлага байгааг үндэслэн дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэл хотын телехяналтын камерын тоог нэмэгдүүлж, ашиглалтыг үр дүнтэй болгох “Аюулгүй хот”-ыг бий болгох зорилгоор “Ногоон бүс” төслийг хэсэгчлэн зохион байгуулсан.

Төслийн хүрээнд эхний ээлжид гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээгээр хулгайлах, халаасны хулгайн гэмт хэргийн 31.7 хувь үйлдэгддэг, өдөртөө Улаанбаатар хотын иргэдийн 60.0 орчим хувь нь зорчин өнгөрдөг, аж ахуй нэгжийн төвлөрөлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлүүдэд тулгуурлан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, нэгдүгээр дөчин мянгатын нутаг дэвсгэрийг сонгон авч, 61 цэгт, 145 телехяналтын камер байршуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Цахим хэлбэрээр албан бичиг солилцох дундын системийг хөгжүүлж, төрийн байгууллагуудын хооронд албан бичиг илгээх, хүлээн авахад шаардагдах цаг хугацаанаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээлийг халах нөхцөлийг бүрдүүлж, цахим архив, албан хэрэг хөтлөлтийн http://earchive.police.gov/ системийг энэ оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн. 

Мөн Жолоодох эрхийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системийн шинэчлэх ажлын хүрээнд “Авто сургуулийн систем”, “Жолоочийн шалгалтын систем”, “Жолоодох эрх олгох систем” системүүдийг шинээр боловсруулж туршилт хийн, энэ оны 12 дугаар сард багтаан үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн. 

Системүүдийг нэвтрүүлснээр жолооч бэлтгэх сургалтын төвүүдээс цаасаар авч шивдэг байсан үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, хөтөлбөр хангасан суралцагчийг системээс автоматаар шалгалтын хуваарьт оруулах, шалгалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг сургалтын төвүүдэд өгөх, шалгалтад тэнцсэн суралцагчдыг шууд жолооч болгож бүртгэх зэрэг дотоод үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлж, алба хаагчдын ажлын ачаалал эрс буурах боломж бүрдсэн.

ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

Нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор цахим бугуйн гав, “Burglar.police.gov” болон “Procerditor.mn/police” шинэ сангийн талаар сургалт, зөвлөгөөнийг энэ оны 04 дүгээр сард зохион байгуулж, “Burglar.police.gov.mn” цахим санд шинээр 1792 хулгайлах гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн мэдээллийг оруулж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Энэхүү цахим санг Монгол улсын төрийн мэдээллийн “ХУР” нэгдсэн сантай холбосон бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлддэг нийт 2577 сэжигтэй этгээдийн мэдээллийг бүртгэлд авах ажлыг зохион байгуулснаар хулгайн гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.0 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарсан.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС ХУЛГАЙД АЛДАГДСАН 1 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ОЛЖ ТОГТООЛОО

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын ерөнхий нарийн бичгийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх албанаас олон улсын хэмжээнд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 90 хоногийн хугацаанд зохион байгуулсан “CAR BACK” тусгайлсан арга хэмжээнд Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс үндэсний хэмжээнд төлөвлөгөө боловсруулан батлуулж, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар хамтран оролцож 1 хэрэг илрүүлж, Оросын Холбооны Улсаас хулгайд алдагдсан 1 тээврийн хэрэгслийг олж тогтоон мэдээллийг Ерөнхий нарийн бичгийн газарт хүргүүлсэн.

“ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийт, хүүхэд, багачуудад сурталчлах, үзэсгэлэн, урлаг, соёл, спортын уралдаан, тэмцээн зэргийг багтаасан “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг энэ оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан.

Өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 194 сургуулийн ахлах болон дунд ангийн 13.017 сурагчдад цагдаагийн байгууллагын удирдах 194 ажилтан “Хувь хүний үнэт зүйл” сэдэвт сургалтыг энэ оны 05 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулж, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагаатай танилцан, санал хүсэлтийг сонсож, бусдыг манлайлсан 244 сурагчдад “Талархал” гардуулах ажлыг зохион байгуулсан.

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зам тээврийн осол, хэргийн гаралтыг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан.

Уг аяныг зохион байгуулснаар “Ковид-19” цар тахлын үеийн зорчих хөдөлгөөн хязгаарлаагүй хэвийн буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол 5.7, нас барсан хүн 5.7, гэмтсэн хүн 18.1, хүүхэд өртсөн осол 5.5 хувиар тус тус буурсан.

“НЭГ САЯ МОД” ТАРИХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 2021-2030 онд “Нэг сая мод” тарих арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, 2022 оны 5, 10 дугаар саруудад 64 анги, байгууллагаас 298 байршилд 7638 хүн, хүчтэйгээр нийт 72856 ширхэг мод тарих ажлыг амжилттай зохион байгуулсан.

ХАЯГ, БАЙРЛАЛАА МЭДЭХГҮЙ БАЙГАА ИРГЭД ТУСГАЙ ДУГААРЫН УТСАНД ДҮРСТ ДУУДЛАГА ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Гэмт хэрэг, зөрчлийн тохиолдлыг баримтжуулах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэнд заавар, зөвлөгөө мэдээлэл өгөх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тусгай дугаарын 102 утсанд дуудлага, мэдээлэл ирүүлсэн иргэний гар утасны камерын дүрсийг харж, иргэнтэй харилцах технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН НЯМЬЯАНЖУ ХОТЫН ЭЛЬ ЭМНЭЛЭГ, КВАНГЖУ ХОТЫН ЧАМЧУВАН ЭМНЭЛЭГҮҮДЭЭР АЛБА ХААГЧИД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

Цагдаагийн байгууллагын алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэгтэй холбоотой хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр харилцан туслалцаж дэмжих, хамтын ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг тогтоох зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Нямьяанжу хотын Эль эмнэлэг, Квангжу хотын Чамчуван эмнэлэгтэй 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу алба хаагч, ажилчид болон тэдгээрийн гэр бүлд эмчилгээний зардлын 40.0 буюу түүнээс дээш хувийн хөнгөлөлт үзүүлж, цагдаагийн байгууллагын саналаар ирсэн бусад иргэнд эмчилгээний зардал болон багц шинжилгээ хийлгэх тохиолдолд 20.0 хувийн хямдрал үзүүлэхээр тохиролцсон. 

НАМАЙГ АЛГАС” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран иргэд, олон нийтийг согтууруулах ундааны хорт зуршил, буруу хэрэглээнээс татгалзуулах, түүнээс үүдэн гарах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 35 хоногийн хугацаанд “Намайг алгас” нөлөөллийн аяныг зохион байгуулсан.

Ухуулга, нөлөөллийн арга хэмжээний үр дүнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт дуудлага мэдээлэл өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 1044, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчил гаргасан гэх дуудлага мэдээлэл 337 нэгжээр тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан.

Монголын маркетингийн холбоо, “Unread” төрийн бус байгууллага хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нийгмийн шилдэг төсөл шалгаруулах “Unread awards”-ын “Шилдэг санал, санаачилга төрөл”-д “Намайг алгас” аян шалгарч шагнагдсан.

НИЙСЛЭЛ ХОТЫН ХЭМЖЭЭНД “АНЗААР” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖСЭН

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, тэдний эцэг эх, багш нийгмийн ажилтнуудад сургалт, мэдээлэл өгөх чиглэлээр 2022 оны 03-12 дугаар сарын хугацаанд Нийслэл хотын хэмжээнд “Анзаар” арга хэмжээг зохион байгуулсан.

Арга хэмжээний хүрээнд төр захиргааны байгууллагуудын ажилтан, алба хаагч, их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдын эцэг, эх асран хамгаалагч нарт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга” сэдвээр 610 удаагийн сургалт, мэдээллийн ажлыг танхимаар зохион байгуулж, 37853 хүнийг хамруулсан.

Арга хэмжээний үр дүнд 2022 онд хүүхэд холбогдсон гэмт хэрэг 42.0 хувиар буурч, ахуйн хэрэглээний зүйл зориулалтын бусаар хэрэглэж мансуурдаг 68 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарт сэтгэл зүйн зөвлөгөөг өгч, бүртгэл, хяналтад авч, эмчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулсан.

НҮБ-ЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЖИЛТАН, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА САБРИНЕ БЕН АРФИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нэгдсэн Үндэстний Байгууллагын цагдаагийн албаны Дэмжлэг үнэлгээний багийн ахлагч Сабрина Бен Арфи 2022 оны 10 дугаар сарын 23-29-ний өдрийн хооронд ажиллан, баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цагдаа, дотоодын цэргийн алба хаагчаас сонгон шалгаруулалт явуулж, 15 алба хаагч үүрэг гүйцэтгэх эрх авсан.

“БҮҮ ШИЛЖҮҮЛ” УРИАТАЙ “UNSEND” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цахим хөгжил харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, Монгол банк, Монгол банкны холбоо зэрэг байгууллагууд хамтран залилах гэмт хэргийн гаралтыг бууруулах, цахим хэрэгсэл ашигласан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой “Бүү шилжүүл” уриатай “Unsend” аяныг 11 дүгээр сарын 14-29-ний өдрийн хооронд зохион явуулсан.

Аяныг зохион явуулахаас өмнөх 20 хоногт дунджаар хоногт 45 иргэн, цагт 1-2 хүн цахим залилангийн хохирогч болж байсан бол уг арга хэмжээ явагдсан хугацаанд 25.8 хувь буюу 19.2 нэгжээр буурсан үзүүлэлт гарч, өдөрт 19 хүнийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлсэн. 

“ИТГЭЛ” ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Архинд донтох өвчтэй иргэдийг архинаас гаргах, иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилготой “Итгэл” төслийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас санаачлан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 134 дүгээр захирамжаар 309.322.500 төгрөгийг шийдвэрлэн, Нийслэлийн Аддиктологийн төвтэй хамтран зохион байгуулж байна.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Цагаан өргөө” сувиллын газар нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран оролцож, тус сувиллыг түшиглэн нийт 3 ээлжид 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр нэгдүгээр ээлжид 44, хоёрдугаар ээлжид 35, гуравдугаар ээлжид 30, нийт 109 иргэнийг хамруулсан.

ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБТ ТӨРИЙН ДЭЭД “СҮХБААТАРЫН ОДОН” ГАРДУУЛЛАА

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн штабт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 156 дугаар зарлигаар Төрийн дээд “Сүхбаатарын одон” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жагсаалын талбайд зохион байгуулсан.

Мөн цэргийн ажилтан, алба хаагчдынхаа гавьяа зүтгэлийг алдаршуулах, хүүхэд, залуучуудад Дотоодын цэргийн түүхэн замнал, баатарлаг үйлсийг таниулах зорилгоор бүтээсэн “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-ыг байгуулж, нээлтийн үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ оны 07 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан. -Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 213 дугаар тогтоолоор Дотоодын цэргийн 805 дугаар ангийг хошууч генерал Алтангэрэлийн Думбурайн нэрэмжит болгосон бөгөөд нэрэмжит болгосон тухай тогтоолыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан.

МӨРДӨГЧДӨӨС ЦАХИМ ШАЛГАЛТЫГ АВЧ ХЭВШСЭНЭЭР МӨРДӨГЧДИЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ДЭЭШИЛСЭН

Монголын Хуульчдын Холбоо болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс боловсруулсан “Хуульчийн мэргэжлийн шалгалт”-ын тестийн сорилуудыг оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр сар бүр нийт мөрдөгчдөөс цахим шалгалтыг авч хэвшсэнээр дундаж оноо 88.1 болж, урьд оноос 2.9 хувиар өсч мөрдөгчдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшилсэн.

“ARCGIS” ПРОГРАММЫН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, ХЭРЭГЛЭЭНД ОРУУЛЛАА

“ArcGis” программын ашиглалтыг сайжруулах, хэрэглээнд оруулах, дүн шинжилгээний тайланг криминологи судалгааны багийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор дүүргийн цагдаагийн газрын 32 алба хаагчийг мэргэшүүлэх сургалтад хамруулж, алба хаагчдын программ ашиглалт сайжирсан. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас нийслэлийн хэмжээнд хамгийн ихээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгддэг байршлыг сонгон авч, 28 удаа дүн шинжилгээ хийж, тайланг боловсруулан криминологи судалгааны багуудад хүргүүлж, шалтгаан нөхцөлийг тодорхойлсноор Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 8.6-11.0 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТРАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын онцгой нөхцөл байдлын үед хамтран үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, тэдгээрийн харилцан ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор “СӨРГӨ-2022” стратегийн команд штабын нэгдсэн сургуулийг энэ оны 10 дугаар сард зохион байгуулахад цагдаагийн байгууллага тэргүүлэх чиглэлтэй оролцож, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлсэн үр дүнтэй ажил болсон.

АЛБА ХААГЧДЫН ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ ТООЦОО СУДАЛГАА ГАРГАН, ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЖ, АМЖИЛТТАЙ ШИЙДЭВРЛҮҮЛЛЭЭ

Алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар бусад тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчдын цалингийн хэмжээг харьцуулан судалж, санал, дүгнэлт боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, алба хаагчдын цалин нэмэгдүүлэх тооцоо судалгаа гарган, эрх бүхий байгууллагад хүргүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 452 дугаар тогтоолыг батлуулж, алба хаагчдын 28.8-77.0 хувь нэмсэн. 

Мөн тухайн өдрийн Засгийн газрын хуралдаанаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан хэрэгцээнд шаардлагатай нэг бүрийн хамгаалах тусгай хэрэгсэл болон тандан баримтжуулах техник хэрэгсэл, гудамж талбайн камер, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн зэрэг нийт 9.1 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэн, худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.  

ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ДАГАЖ МӨРДӨХӨӨР БАТЛАГДЛАА

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн чуулганаар Шүүх шинжилгээний хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсан. Тус хуулийг дагаж Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр батлагдсан бөгөөд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх шууд чиг үүрэггүй буюу захиргааны, санхүү, мэдээлэл дүн шинжилгээний ажил үүрэг гүйцэтгэдэг алба хаагч болон цагдаагийн байгууллагын ахмадын холбоонд бүртгэлтэй ахмад ажилтны эрх зүйн байдал дээрдэх үр дүнтэй эрх зүйн шинэчлэлт хийгдсэн. Энэ оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдсан жагсаал, цуглааны хамгаалалт, зохицуулалтад ажилласан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 5132 алба хаагчийг урамшуулах хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, нэг сарын үндсэн цалингийн хэмжээгээр урамшуулахад шаардагдах 4,2 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, алба хаагчдад олгосон. 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

“Монсертф” ХХК-ний баталгаажуулалтын зөвлөлийн хурлын Б-22/047 дугаар тогтоолоор Дундговь аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаанд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо олон улсын стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан анхдагч гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэсэн.

ШИНЭ МЭДЭЭ
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
145
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
40
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
253
253
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
253
253
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
253
253
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
253
253
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
253
253
2024/11/17
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2024/11/15
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
253
253
2024/11/14
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
253
253
2024/11/17
Ц.Номинзол:
Ц.Номинзол: "Соёл танаас эхэлнэ" аян ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт
253
253
2024/11/13
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/13
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
253
253
2024/11/12
Барилгын улсын комиссын дүгнэлт
253
253
2024/11/11
Барилгын улсын комиссын дүгнэлт /Баянхонгор аймгийн Богд сумын цагдаагийн хэсгийн барилга/
253
253
2024/11/11
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн боллоо
253
253
2024/11/17
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/11/11
ЦБ-ын 2024.11 сар
253
253
2024/11/11
Соёл танаас эхэлнэ
Соёл танаас эхэлнэ
253
253
2024/11/11
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
253
253
2024/11/10
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
253
253
2024/11/08
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/17
Санхүү, бүртгэлийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдаж байна
Санхүү, бүртгэлийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/06
Цомын аварга шалгаруулах
Цомын аварга шалгаруулах
253
253
2024/11/17
“Гэрэлт ирээдүй” ёс зүйн драмын жүжгийг толилууллаа
“Гэрэлт ирээдүй” ёс зүйн драмын жүжгийг толилууллаа
253
253
2024/11/01
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
145
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
40
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
0
518
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
0
325
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
0
126
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
0
72
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
0
71
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
0
782
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
0
4186
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
0
75
2024/11/17
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос