ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС 2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН 22 ОНЦЛОГ АЖЛААС...
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН НЯМЬЯАНЖУ ХОТЫН ЭЛЬ ЭМНЭЛЭГ, КВАНГЖУ ХОТЫН ЧАМЧУВАН ЭМНЭЛЭГҮҮДЭЭР АЛБА ХААГЧИД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН
Цагдаагийн байгууллагын алба хаагч, түүний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэгтэй холбоотой хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр харилцан туслалцаж дэмжих, хамтын ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг тогтоох зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Нямьяанжу хотын Эль эмнэлэг, Квангжу хотын Чамчуван эмнэлэгтэй 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Энэхүү гэрээний дагуу алба хаагч, ажилчид болон тэдгээрийн гэр бүлд эмчилгээний зардлын 40.0 буюу түүнээс дээш хувийн хөнгөлөлт үзүүлж, цагдаагийн байгууллагын саналаар ирсэн бусад иргэнд эмчилгээний зардал болон багц шинжилгээ хийлгэх тохиолдолд 20.0 хувийн хямдрал үзүүлэхээр тохиролцсон.