ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС 2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН 22 ОНЦЛОГ АЖЛААС...
2022-12-26 18:02:27
747
НЭГ САЯ МОД” ТАРИХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 2021-2030 онд “Нэг сая мод” тарих арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, 2022 оны 5, 10 дугаар саруудад 64 анги, байгууллагаас 298 байршилд 7638 хүн, хүчтэйгээр нийт 72856 ширхэг мод тарих ажлыг амжилттай зохион байгуулсан.