ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС 2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН 22 ОНЦЛОГ АЖЛААС...
2022-12-26 17:39:31
343
“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Зам тээврийн осол, хэргийн гаралтыг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаанд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан.
Уг аяныг зохион байгуулснаар “Ковид-19” цар тахлын үеийн зорчих хөдөлгөөн хязгаарлаагүй хэвийн буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол 5.7, нас барсан хүн 5.7, гэмтсэн хүн 18.1, хүүхэд өртсөн осол 5.5 хувиар тус тус буурсан.