ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА
2022-12-13 19:53:41
917
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Бид илүү ихийг хийж, манлайллаа нэмэгдүүлье” сэдэвт сургалтыг энэ оны 12 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар “Цагдаа, хүчний байгууллага ба жендэрийн асуудал”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл, хохирогчид, хүний эрхийн байр сууринаас хандах хандлага”, “Хувь хүний хөгжил ба дизайн сэтгэлгээ, байгууллагын соёл”, “Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих боломж, шаардлагатай бодлого, дүрэм журам” сэдвийн хүрээнд “Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн, жендэрийн эксперт М.Болормаа, Олон улсын байгууллагын жендэрийн мэргэжилтэн Б.Мөнхсаруул нар сургалт зохион байгуулав.