en

“МАЛ МАХ-2022” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022-12-07 14:59:00
2322

Мал сүрэг нь Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа малчин өрхийн амьжиргааны гол эх үүсвэр болох тул Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Монгол Улсын хэмжээнд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг өвлийн улиралд мал хулгайлах гэмт хэрэг эзэлдэг.

ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сандагбалиря:

Малчид ард иргэдийн идшээ бэлтгэх энэ цаг үеэр мал хулгайлах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Мал мах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээ эхэлснээс хойш 30 хоногийн байдлаар нэгтгэсэн дүн мэдээнээс харахад Монгол улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 69 хэргийг илрүүлэн яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлсэн. Эрэн сурвалжлах чиглэлээр оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 78 иргэдийг олж тогтоон саатуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Аймгийн цагдаагийн газрууд маань “Мал мах” нэгдсэн арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа учраас нэлээдгүй туршлагажиж байна. Улсын хэмжээнд 141 постод 282 алба хаагчид цагийн менежментийн дагуу үүрэг гүйцэтгэж байна.

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах, таслах зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор "Мал мах" нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Оюунболд:

Арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс 2 чиглэлд хөдөлгөөнт эргүүлээр, байнгын постод үүрэг гүйцэтгэж байна. Хяналт шалгалт хийх явцад иргэд гарал үүслийн гэрчилгээгүй мал мах тээвэрлэж байгаа тохиолдол багагүй байна. Гарал үүслийн гэрчилгээгүй мал мах тээвэрлэж байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 13.5.1 дүгээрт зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хяналт шалгалт хийх хугацаанд өвлийн идшээ бэлтгэж буй иргэд гарал үүслийн гэрчилгээгүй, хаанаас, яаж гэрчилгээ авахыг мэдэхгүй мөн жолооч нар би мэдэхгүй байна, зүгээр хүн ачаад өгөөч гэж гуйсан надад тийм гэрчилгээ байхгүй гэх тайлбаруудыг хэлж байсан юм.

Жолооч:

Намайг гэнэт дуудаад хот руу ачаад явчих л гэж хэлсэн. Би юу ч мэдэхгүй байна. Би уг нь гарал үүслийн гэрчилгээ байхгүй юм уу гэж асуухад араас чинь аваачиж өгнө л гэж хэлсэн.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа Г.Гантөгөлдөр:

Жолооч нар ер нь бол хулгайн зам гэж ярьдаг тэр замаараа тойрч явлаа. Тэгэхээр гарал үүслийн гэрчилгээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг нь шалгана. Хэрэв гарал үүслийн гэрчилгээ байхгүй тохиолдолд шалгалтын ажиллагааг явуулна. Тиймээс жолооч нар гарал үүслийн гэрчилгээгээ заавал хариуцсан нутаг дэвсгэрийн мал эмнэлгээс авах, дайвар авахдаа ямар ачаа тээвэрлэж байгааг шалгахыг анхааруулж байна. 

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар “Малчин лавлах 109” төвийн лавлах утсанд алдсан, олдсон мал нийт дүнгээр 2330 тоо толгой малын зар мэдээ ирснээс нийт алдсан малын тоо толгой 2058, олдсон нийт 272 тоо толгой мал байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Л.Даваасүрэн:

Мал эмнэлгийн ерөнхий газраас мал эмнэлгийн цахим гэрчилгээг  улсын хэмжээнд 2019 оноос хэрэгжүүлээд 3 дахь жилдээ нэвтрээд явж байна. Гарал үүслийн гэрчилгээг цахимаар авч болдог болсноороо өнөөдрийн байдлаар 1.400.000 орчим гэрчилгээг бичсэн байна. Ямар шалтгаанаар гэрчилгээг авдаг вэ гэхээр малын шилжилт хөдөлгөөн хийх үед мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг баталгаажуулж өгч байгаа юм. Ингэснээр тухайн малыг эрүүл аюулгүй, ямар нэгэн гоц халдварт өвчин гараагүй, малын хулгай биш гэдгийг нотолж байгаа юм.         

Иргэн, аж ахуй нэгж, байгууллага төв суурин газарт худалдаалах зорилгоор бэлтгэн нийлүүлж байгаа мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнд Мал эмнэлгийн байгууллагаас гэрчилгээг авч цахим санд бүртгүүлсний үндсэн дээр тээвэрлэх, тээврийн хэрэгслийн жолооч мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ мал эмнэлгийн гэрчилгээтэй эсэхийг шалгасны үндсэн дээр тээвэрлэх үүрэгтэй. Мөн иргэд маань алдсан олдсон малын зар мэдээллээ “Малчин лавлах-109” дугаарт үнэ төлбөргүй өгөх боломжтой. “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн захирал О.Өлзий-бадрах:

109 тусгай дугаарт өдөрт 150-200 орчим иргэд холбогддог. Малаа хулгайд алдлаа гэх зар нь улирлын чанартай байдаг энэ цаг үе бол хамгийн оргил үе нь. Одоогийн байдлаар олдсон алдсан малын зар 300 гаруй орж ирсэн байна. Малчид малаа алдлаа гээд тусгай дугаарт зар өгөхөд аль аймгийн, аль суманд, ямар газраас, хэдэн тоо толгой мал алдсаныг бүртгээд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба руу өгдөг. Мөн цахим орчинд хөдөө орон нутгаас иргэд ихээр байдаг хандалт ихтэй бүлгэм рүү мэдээллийг нийтэлдэг.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд ихэвчлэн эрхэлсэн тодорхой ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэй хүмүүс холбогдож байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд махны ченжүүдэд малчин иргэдийн зарж борлуулж буй бөөний үнээс доогуур үнэ хэлж зарах тохиолдлууд гардаг байна.

Холбогдогч:

Би эхнэр хүүхэдтэйгээ Баянхошуунд амьдардаг юм. Манай ах залгаад хөдөө идшинд явчихаад ирье гэсэн. Тэнд очоод хулгайн мал гэдгийг мэдээгүй.

ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сандагбалиря:

Мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийг сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад 18-30 настай, бага боловсролтой иргэд дийлэнх хувийг эзэлж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг бүлэглэн, нарийн зохион байгуулалттайгаар үйлдэх тохиолдол цөөнгүй бүртгэгдээд байгаа тул малчин өрхүүд өөрийн өмчлөлийн мал сүргийг бэлчээрт олон хоног, удаан хугацаагаар хариулгагүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Иргэн:

Би саяхан малаа алдсан юм. Цасан шуургатай энэ үед малаа хайгаад олохгүй хэцүү байхад цагдаагийн алба хаагчид олж өгсөнд баярлаж байна.  

Мал мах авдаг, худалдан борлуулдаг иргэддээ анхааруулахад эзэн нь тодорхойгүй, гарал үүслийн бичиггүй мал, махыг иргэдээс худалдан авахгүй байх, сэжиг бүхий иргэд олон тооны, гарал үүслийн бичиггүй мал, мах зарж борлуулж байгаа талаарх мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад өгч, хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
12239
2026/07/28
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
0
2065
2026/07/08
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2026/07/08
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
253
253
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/08
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
253
253
2026/07/08
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
253
253
2026/07/08
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/08
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
253
253
2026/07/08
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
253
253
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/08
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ
253
253
2026/07/08
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/07/08
“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа
“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа
253
253
2026/07/08
"Playtime" хөгжмийн фестивалийн хамгаалалт, хяналт шалгалтын үеэр иргэдээс бусдын биед хохирол учруулж болзошгүй нийт 18 ширхэг эд зүйл хураан авлаа
253
253
2026/07/03
"Наадмын тасалбар олноор зарна" гэх хуурамч зараар 6 иргэн залилуулаад байна
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/03
Үндэсний их баяр наадмын билет зарна хэмээн залилжээ
Үндэсний их баяр наадмын билет зарна хэмээн залилжээ
253
253
2026/07/03
Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
253
253
2026/07/03
"Playtime" хөгжмийн фестивальд цагдаагийн байгууллагын 161 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
253
253
2026/07/03
Албаны нохойн албадын нэгдсэн дадлага, сургуулилт боллоо
Албаны нохойн албадын нэгдсэн дадлага, сургуулилт боллоо
253
253
2026/07/03
Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо
Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/03
Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
253
253
2026/07/03
“POLICE CUP-2026” уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
“POLICE CUP-2026” уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
12239
2026/07/28
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
0
2065
2026/07/08
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
0
1839
2026/07/08
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
0
1735
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
1764
2026/07/08
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
0
1701
2026/07/08
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
0
1681
2026/07/08
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
0
1733
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
1665
2026/07/08
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
0
1672
2026/07/08
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос