ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн байгууллагаас хулгайлах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Хамтдаа сэргийлье” хэлэлцүүлгийг энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Д. Мөнхөө, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Энхмэнд болон шүүх, прокурор, цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлэг 3 үе шаттай явагдаж, 13 илтгэлийг хэлэлцүүллээ. Цаашид “Хамтдаа сэргийлье” хэлэлцүүлгээс гарсан уриа, дэвшүүлсэн санал санаачилгыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар болсон юм.