en

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Б.ГАНСҮХ: ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО УЛСЫН ХЭМЖЭЭНД 79 ХУВЬТАЙ БАЙНА

2022-11-28 10:34:00
2665

Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшдэг галт зэвсгээ хэрхэн бүртгүүлэх, шилжүүлэх галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Бүртгэл хяналтын төвийн Галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гансүхтэй ярилцлаа.

Улсын хэмжээнд “Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Аяны зорилго, зорилтын талаар ярилцлагаа эхэлье?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 36 хоногийн хугацаанд /2022.12.08-ны өдрийг хүртэл/ зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээ нь холбогдох хууль, журмуудын хэрэгжилтийг хангах, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдсон судалгааг шинэчлэх, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг.

Аяны хүрээнд галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээд хэрхэн, хаана, ямар материал бүрдүүлэн очиж галт зэвсгээ тооллогод хамруулах вэ? Ингэхдээ юуг анхаарвал зохистой байна вэ?

Иргэн, хуулийн этгээд өөрийн нэр дээр бүртгэлтэй галт зэвсгээ гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хамт авч ирэх юм. Галт зэвсгээ биет байдлаар авч явах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол та өөрийн галт зэвсгийн зургийг авч очих шаардлагатай. Галт зэвсгийг авч явахдаа өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, зориулалтын гэр, саванд хийж явахыг анхааруулъя.

Галт зэвсэг эзэмшигч иргэн, хуулийн этгээд энэхүү арга хэмжээнд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

Улсын хэмжээнд 2018 онд 78.1 хувь, 2019 онд 94.0 хувь, 2020 онд 88.0 хувь, 2021 онд 93 хувь нь тооллогод хамрагдсан байдлыг харвал манай иргэд маань үүрэг, хариуцлагаа маш сайтар ухамсарлаж байгаа нь харагдахаар байгаа. Энэ оны галт зэвсгийн тооллого өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 79 хувьтай байна.

Галт зэвсэг эзэмшихэд иргэн, хуулий этгээд ямар ямар шаардлага хангасан байх ёстой вэ? Мөн галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авахын тулд хаана хандах вэ?

Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно”, мөн “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 13 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх үүснэ” гэж заасан байдаг.

Иргэн, хуулийн этгээд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй газраас болон гадаад улс орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авахаар бол Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүсэлтээ холбогдох материалын хамт ирүүлж, зөвшөөрөл авдаг юм. Мөн иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан Нийслэл хотод оршин суудаг иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд, харин орон нутагт буюу хөдөө оршин суудаг иргэн тухайн нутаг дэвсгэрийн буюу аймгийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ.

Харин иргэн нь өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнд худалдаж болно. Гагцхүү та галт зэвсгээ бусдад шилжүүлсэн, бусдаас ямар нэгэн байдлаар худалдаж авсан юм уу бэлгэнд авсан бол галт зэвсгийн тухай хуульлд заасанчлан холбогдох материалыг бүрдүүлэн тус төвд хүсэлтээ ирүүлж, албан ёсоор шилжилт хийлгэхийг анхаарах хэрэгтэй. Иргэд хоорондоо галт зэвсгээ аман хэлэлцээр болон бичгэн гэрээ хийж цагдаагийн байгуулагад мэдэгдэн шилжилт хийлгүүлээгүй нэгэндээ шууд хэлбэрээр өгч явуулах буюу шилжүүлэх тохиолдол цөөнгүй бий. Ингэснээр галт зэвсгийн албан татвар тухайн иргэн дээр гарах, жил бүр галт зэвсгийн тооллогодоо хамрагдахгүй байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс галт зэвсэг шилжүүлсэн даруйдаа цагдаагийн байгууллагад холбогдох материалыг ирүүлж, бүртгүүлэх хэрэгтэй..

Та түрүүн галт зэвсэг эзэмшихийн тулд иргэдийг сургалтад хамрагддаг гэж хэллээ. Тухайн сургалтыг цагдаагийн байгуулагаас зохион явуулдаг уу?

Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хөтөлбөр, төлөвлөгөө батлан Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулдаг. Сургалтаар галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд маань ямар эрх зүйн зохицуулалтын хүрээнд ашиглах, эзэмших, аюулгүй байдлаа хэрхэн хангаж хадгалах, галт зэвсгээр хэрхэн буудлага хийх, буудлага хийхдээ хэрхэн аюулгүйн ажиллагааны дүрэм баримтлах, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулан шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог.

Иргэд сургалтад хамрагдах хүсэлтэй бол Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн 7019-0092 дугаарын утсаар бүртгэл хийлгэж, сургалтад хамрагдах боломжтой юм.

Галт зэвсэг эзэмшиж, ашиглаж, өмчилж буй иргэн хуулийн этгээд нь жил бүрийн тооллогод хамрагдаагүй бол ямар хариуцлага хүлээх вэ?

Галт зэвсгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасанчлан жил бүрийн тооллогод хамрагдаагүй иргэнийг дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай. Иймд иргэд, олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
“МИСТЕР-2025” тэмцээн амжилттай болж, аваргуудаа шалгарууллаа
“МИСТЕР-2025” тэмцээн амжилттай болж, аваргуудаа шалгарууллаа
0
188
2025/04/18
Япон улсын Үндэсний цагдаагийн газрын Цагдаа судлалын хүрээлэнгийн төлөөлөгч нартай уулзалт зохион байгууллаа
Япон улсын Үндэсний цагдаагийн газрын Цагдаа судлалын хүрээлэнгийн төлөөлөгч нартай уулзалт зохион байгууллаа
0
181
2025/04/16
Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт боллоо
Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт боллоо
253
253
2025/04/16
“Шийдэл” хакатон сургалт, хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж байна
“Шийдэл” хакатон сургалт, хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж байна
253
253
2025/04/16
Хүний эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа
Хүний эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа
253
253
2025/04/15
“Волейбол”-ын тэмцээн боллоо
“Волейбол”-ын тэмцээн боллоо
253
253
2025/04/16
ЦБ-ын 2025-04 сар
253
253
2025/04/14
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ШИЙДВЭРЛЭСЭН ОНЦЛОГ ХЭРГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ШИЙДВЭРЛЭСЭН ОНЦЛОГ ХЭРГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
253
253
2025/04/14
Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа
Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа
253
253
2025/04/16
Алба хаагчдыг мэргэжил олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдыг мэргэжил олгох сургалтад хамруулж байна
253
253
2025/04/10
Цагдаагийн байгууллагын офицер албан тушаалын сул орон тоог нөхөх гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалт зарлалаа
Цагдаагийн байгууллагын офицер албан тушаалын сул орон тоог нөхөх гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалт зарлалаа
253
253
2025/04/09
“Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” аяны нээлт боллоо
“Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” аяны нээлт боллоо
253
253
2025/04/08
“Хүндлэл ба хариуцлага” сэдвээр сургалт зохион байгууллаа
“Хүндлэл ба хариуцлага” сэдвээр сургалт зохион байгууллаа
253
253
2025/04/16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ШИЙДВЭРЛЭСЭН ОНЦЛОГ ХЭРГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ШИЙДВЭРЛЭСЭН ОНЦЛОГ ХЭРГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
253
253
2025/04/07
“Процессын дахин инженерчлэл”-ийн сургагч багш нарыг бэлтгэв
“Процессын дахин инженерчлэл”-ийн сургагч багш нарыг бэлтгэв
253
253
2025/04/07
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулав
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулав
253
253
2025/04/18
Мэдээлэл, нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа
Мэдээлэл, нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа
253
253
2025/04/18
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа
253
253
2025/04/01
Мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшилтэй иргэдийг офицер албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтад өрсөлдөхийг урьж байна
253
253
2025/04/01
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн
Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн
253
253
2025/03/28
"Монгол эмэгтэй хурандаа” номын нээлт боллоо
253
253
2025/03/28
“Соёл Танаас эхэлнэ” аян “Мөнгөн мод-2024” шагнал хүртлээ
“Соёл Танаас эхэлнэ” аян “Мөнгөн мод-2024” шагнал хүртлээ
253
253
2025/03/27
"Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн сурагчид Дотоод хэргийн их сургуультай танилцлаа
253
253
2025/03/26
Сургагч багш бэлтгэх заах арга зүйн сургалт болж өндөрлөлөө
Сургагч багш бэлтгэх заах арга зүйн сургалт болж өндөрлөлөө
253
253
2025/03/26
“Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
“Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
253
253
2025/03/21
Ахмад ажилтнуудад төрийн одон, медаль гардууллаа
Ахмад ажилтнуудад төрийн одон, медаль гардууллаа
253
253
2025/03/21
“Эрүүл нийгэмд эрчүүдийн оролцоо” өдөрлөгийг хамтран зохион байгууллаа
“Эрүүл нийгэмд эрчүүдийн оролцоо” өдөрлөгийг хамтран зохион байгууллаа
253
253
2025/03/28
Цагдаагийн байгууллагын дунд офицерын албан тушаалын сул орон тоог нөхөх гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн алба хаагч, иргэдийн нэрс
Цагдаагийн байгууллагын дунд офицерын албан тушаалын сул орон тоог нөхөх гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн алба хаагч, иргэдийн нэрс
253
253
2025/03/19
"Цагдаа", "Хамгаалалтын ажилтан" мэргэжил олгох сургалтын элсэлтийн шалгалтад тэнцсэн иргэдийн нэрс
253
253
2025/03/19
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Алба хаагчдад цол, шагнал гардууллаа
253
253
2025/03/28
“МИСТЕР-2025” тэмцээн амжилттай болж, аваргуудаа шалгарууллаа
“МИСТЕР-2025” тэмцээн амжилттай болж, аваргуудаа шалгарууллаа
0
188
2025/04/18
Япон улсын Үндэсний цагдаагийн газрын Цагдаа судлалын хүрээлэнгийн төлөөлөгч нартай уулзалт зохион байгууллаа
Япон улсын Үндэсний цагдаагийн газрын Цагдаа судлалын хүрээлэнгийн төлөөлөгч нартай уулзалт зохион байгууллаа
0
181
2025/04/16
Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт боллоо
Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт боллоо
0
81
2025/04/16
“Шийдэл” хакатон сургалт, хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж байна
“Шийдэл” хакатон сургалт, хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж байна
0
141
2025/04/16
Хүний эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа
Хүний эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа
0
172
2025/04/15
“Волейбол”-ын тэмцээн боллоо
“Волейбол”-ын тэмцээн боллоо
0
46
2025/04/16
ЦБ-ын 2025-04 сар
0
234
2025/04/14
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ШИЙДВЭРЛЭСЭН ОНЦЛОГ ХЭРГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ШИЙДВЭРЛЭСЭН ОНЦЛОГ ХЭРГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
0
205
2025/04/14
Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа
Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа
0
40
2025/04/16
Алба хаагчдыг мэргэжил олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдыг мэргэжил олгох сургалтад хамруулж байна
0
381
2025/04/10
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос