en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2022-09-23 15:53:22
1483

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өнгөрсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“ТУНГАЛАГ МЭЛМИЙ” ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол цэргийн нэгдсэн холбоо, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Нүдний шилний нийгэмлэг”-тэй хамтран “Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын “Нүдний шилний нийгэмлэг”-ийн сайн дурын ажилтнууд Монгол Улсын Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадуудад үнэ төлбөргүй үзлэг хийж, харааг авто рефрактороор шалгаж, тухайн хүний нүдний хараанд тохирсон шил тааруулж өгсөн юм. “Тунгалаг мэлмий” хүмүүнлэгийн арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 13 байгууллагын 1500 орчим алба хаагч, ахмад ажилтан хамрагдлаа.

“БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ТЭГҮ ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын даргын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэгү хотын цагдаагийн газрын дарга, дэд комиссар Ким Нам Хён албаны зочид, төлөөлөгчдийн хамт энэ оны 09 дүгээр сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэгү хотын цагдаагийн газар хоёр улсад оршин суугаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үндэстэн дамнасан гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Дээрх санамж бичгийн хүрээнд хоёр талын цагдаагийн алба хаагчдыг кибер болон мөнгө угаах төрлийн үндэстэн дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулах, харилцан туршлага судлах, мэдээ, мэдээлэл солилцох, шинэ техник, технологийг ашиглах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэргээр харилцан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ “КИОКУШИНКАЙ КАРАТЕ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, “Киокушинкай карате”-ийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны “Киокушинкай карате”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 22 анги, байгууллагын 60 гаруй тамирчид -80 кг, +80 кг жингийн ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд “Киокушинкай карате”-ийн тэмцээнийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд анх удаа бие даасан төрлөөр зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

ИНТЕРПОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын “Ази, Номхон далайн бүс нутгийн Үндэсний төв товчоодын үйл ажиллагааг зохицуулах алба”-ны дарга ноён Тен Хин Флипп Чао тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны үйл ажиллагаатай танилцах зорилгоор Цагдаагийн ерөнхий газарт энэ оны 09 дүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Уулзалтын үеэр Интерполын төлөөлөгчид Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын даргын шууд удирдлага дор ажилладаг Интерполын Үндэсний төв товчоо нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Интерполоос зохион байгуулж буй бүхий л төрлийн тусгай ажиллагаа, арга хэмжээнүүдэд тогтмол идэвхтэй оролцдог Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамгийн шилдэг Үндэсний төв товчоодын нэг болохыг дурдаад цаашид Интерполын зүгээс Монгол Улсын цагдаагийн байгууллагад бүхий л чиглэлээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

Мөн уулзалтын үеэр Интерполын төлөөлөгчид үндэстэн дамнасан санхүүгийн гэмт хэрэг, залилах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Интерполоос шинээр санаачлан хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээнүүдийн талаар танилцуулга мэдээлэл өгч, Монгол Улсын цагдаагийн байгууллагын зүгээс тухайн ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, Интерполтой нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

"ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ БЭЛТГЭЛ-2022" БУУХИА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрүүл мэндийн алба хаагчдын дунд "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2022" буухиа тэмцээн энэ оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд 8 байгууллагын 120 гаруй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин оролцсоноос эрэгтэй гуравдугаар байранд Дотоодын цэргийн штаб, дэд байранд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, тэргүүн байранд Зэвсэгт хүчний жанжин штаб, эмэгтэй гуравдугаар байранд Цэргийн төв эмнэлэг, дэд байранд Дотоодын цэргийн штаб, тэргүүн байранд Зэвсэгт хүчний жанжин штаб шалгарч багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, дэд байранд Дотоодын цэргийн штаб, тэргүүн байранд Зэвсэгт хүчний Жанжин штабын баг тамирчид тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчиддаа цаашдынх нь ажилд амжилт хүсье.

ДОХИОНЫ ОРЧУУЛАГЧ Б.САРАНЧИМЭГИЙГ “ЦАГДААГИЙН ТӨЛӨӨ” ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, хууль эрх зүйг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлийн мөрдөн шалгах ажиллагаанд идэвх, санаачилга гарган ажиллаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дохионы орчуулагч Б.Саранчимэгийг “Сонсголын бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Цагдаагийн төлөө” тэмдгээр шагналаа. Дохионы орчуулагч Б.Саранчимэг нь 2017 оноос хойш цагдаагийн байгууллагад дохионы хэлмэрчийн ажлыг гүйцэтгэж, цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх, хууль эрх зүйг сурталчлах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа юм.  Мөн алба хаагчдад цахимаар болон танхимаар дохионы хэлмэрч, дохионы хэлний чиглэлээр сургалт зохион байгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжлийн бэрхшээлтэй оролцогч нарт туслалцаа үзүүлэх ажлыг цаг алдалгүй, шуурхай хийж байна.

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД СУРАЛЦАХ АЛБА ХААГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагыг бэхжүүлэх, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар Бүгд Найрамдах Турк Улсын Цагдаагийн академид суралцах алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ыарга хэмжээ зохион байгуулагдлаа.

Та бүхний эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье!

 

 
ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
49
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
49
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
61
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
62
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
62
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
45
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
50
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
63
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
39
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос