en

ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨЖ ХОХИРОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

2022-09-05 16:40:00
1073

9 дүгээр сарын 1-ний өдөр өнгө алагласан цэцгийн баглаа, хонхны жингэнэсэн дуу, инээд хөөр болон уулзаж элдвийг хуучлах ангийн олон андуудын яриа, хvvхэд багачуудын цовоо, цангинасан дуугаар зунжин амарсан сургуулиуд амилж эх орны минь нэгэн өглөө нойрноосоо сэрлээ.

Олон мянган хvvхэд багачууд, оюутан сурагчид эх орны минь өнцөг булан бvрт энэ өдрийг нойр хулжин хvлээсэн нь лавтай. Зунжин амарч алжаалаа тайлаад өнөөдрөөс эхлэн хичээл, давтлага, элдэв хөгтэй хөгжилтэй явдал, шалгалт шvvлэг гээд мөнхийн хөдөлгөөнт сургуулийн амьдралын шинэ тvvх, дурсамжууд бичигдэнэ.

2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд нийт 746653 хүүхэд суралцах бөгөөд 1 дүгээр ангид шинээр 77753 сурагч элсэн орж буй, их, дээд сургуульд нийт 14197 оюутан суралцах бол нийслэлийн хэмжээнд 9 дүгээр сарын 1-ний байдлаар 113474 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байна.

Сурагчид:

Би нэгдүгээр ангид орно, 6 настай. Сургууль нь гоё болохоор сургуульд орно гэхээр гоё санагдаж байна. Би багшдаа цэцэг авсан.

Өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жил танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр нээгдэж байсан бол энэ намрын хичээлийн шинэ жил уламжлалт, танхимын хичээлээр 100 хувь нээгдэж байгаагаараа онцлог юм.

Сургууль, цэцэрлэг эхэлсэн энэ үеэр замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор жолооч, зорчигч, бага ангийн сурагчид, хүүхдүүдийн санамсар, болгоомжгүй байдлаас шалтгаалж зам тээврийн осол гарах эрсдэл байдаг. Тухайлбал: Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн хувьд сургууль руу орох, гарах хэсэгт явган хүний замгүйгээс болоод хүндрэлтэй байдаг. Мөн биднийг сурвалжилга хийх үеэр явган хүний гарцын ногоон гэрэл ассан байхад замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрэм зөрчин, явган зорчигчид зам тавьж өгөхгүй байгаа дүр зураг ажиглагдсан юм.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-эрдэнэ:

Жолооч нар зүүн гар тал руу нэмэлт гэрэл ассан, чигээрээ явах хөдөлгөөн хязгаарлагдсан үед замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган зорчигчид зам тавьж өгөх үүргээ биелүүлэхгүй дарааллын журмаа биелүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь бага насны болон сургуулийн сурагчид зам тээврийн осолд өртүүлэх нөхцөл байдлыг бий болгож байна. Тийм учраас иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу гэрлэн дохиогоор уулзвар, гарцаар гарах хориглосон гэрлэн дохиогоор уулзвар луу нэвтрэхгүй байхыг анхааруулж байна.               

Замынхаа гэрлийг хараад зам хөндлөн гардаг. Гэтэл та улаан гэрлээр гараад явчихлаа, бага насны хүүхэд байсан бол хүүхдийг мөргөх, шүргэх байдлаар гэмтэл учруулах байлаа. 

Жолооч:

Тийм ээ. Уучлаарай. Би энэ машиныг сая худалдаж авсан юм. Тоормос барьдаггүй болохоор зогсож болохгүй байсан.

Жолооч: Яараад байсан учраас улаан гэрлээр гарчихлаа. Уучлаарай.

Сургууль, цэцэрлэг бол хүүхдүүд сурч, хөгжиж, боловсроход таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчин байх ёстой. Хүүхэд эрүүл өсч бойжиж, аюулгүй орчинд амьдарч, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. Дээрх нөхцөл бүрдсэн байж тэд амжилттай суралцаж чадах юм. Хүүхэд өдөрт сургууль дээрээ 5-6 цагийг өнгөрөөдөг гэж үзвэл өдрийн 1/4 гэсэн үг. Өдөрт өнгөрөөж буй цаг хугацааг нийтэд нь тооцож үзвэл хүн болж төлөвших, хөгжихөд их цаг хугацааг зарцуулдгийг харж болно.

Манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган зорчигч зохицуулдаг буюу гэрлэн дохиотой гарц, зохицуулдаггүй буюу цагаан шугаман гарцаар зам хөндлөн гарах зохицуулалттай.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй юм.

Эцэг эхчүүд:

Охин минь өглөө болгон 09 дүгээр сарын нэгний өдрийг хүлээж тэсэн ядан сургуульдаа орж байна. Энэ жилийн хувьд танхимаар 100 хувь орж байгаа нь маш давуу талтай. Харин эцэг эхчүүд ялангуяа бага насны хүүхдэдээ ногоон гэрлээр заавал гарна, ямар ч машин байхгүй байсан ч ногоон гэрлээрээ гарах ёстой гэдгийг хэлж зөвлөх нь зүйтэй. 

School police:

Миний хувьд анх удаа эргүүл хийж байна. Ер нь бол заавал байх ёстой гэж бодлоо. Учир нь хүүхдүүд сургууль дээрээ, сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирч холбогдох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах юм болов уу гэж бодож байна.   

Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Т.Шижирмаа:

Манай сургуулийн хувьд бол төв замтайгаа ойрхон тиймээс хүүхдүүд маань хичээлдээ ирж очихдоо зам тээврийн осолд өртөж болзошгүй байдаг. Тийм учраас бид маш олон төсөлд хамрагдаж харьяа дүүргийн цагдаагийн байгууллагатайгаа хамтраад олож ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүний нэг том жишээ нь манай сургууль төв зам дээр гэрлэн дохиотой болсон бөгөөд засмал зам тавигдсан. Мөн хурд сааруулагчийг хоёр гарцан дээр хийж өгснөөр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх том ажлуудын нэг болсон.   

Иргэд та бүхэн замын  хөдөлгөөний тухай хууль, дүрэм журмыг баримтлан зам хөндлөн гарахдаа бага насны хүүхдийн гараас нь хөтлөх, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, явган зорчигчид зориулсан гарц, гэрлэн дохиотой хэсгээр зам гарах, зам гарахдаа машины хоёр урсгалыг анхааралтай харах, хүүхэд гэрлэн дохио анивчих төдийд сандран замын гол зогсох магадлалтай тул замын хөдөлгөөний боловсрол олгох нь учирч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлнэ.

 

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
49
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
49
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
61
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
62
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
62
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
45
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
50
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
63
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
39
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос