en

ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

2022-08-29 14:56:00
4906

Тун удахгүй сургууль, цэцэрлэгүүд орно. Тиймээс Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихэсч, зах худалдааны төвүүд олны хөлд дарагдаж, эцэг эхчүүд хүүхэд багачуудынхаа хичээлийн хэрэгслийг нь бэлтгэх томоохон ажил дундраагүй  байна. Зах худалдааны төвүүдээр хөл хөдөлгөөн ихсэхтэй зэрэгцээд хулгайлах гэмт хэрэг тэр дундаас хамгийн түгээмэл хэлбэр болох халаасны хулгайн гэмт хэрэг энэ үеэр ихээр нэмэгддэг.

Улсын хэмжээнд 2022 оны эхний 7 сарын байдлаар хулгайлах гэмт хэрэг 4395 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 2430 нэгжээр буюу 2.2 дахин, үүнээс халаасны хулгайн гэмт хэрэг 385 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 226 нэгжээр буюу 2.4 дахин өссөн, харин нийслэлд 376 буюу 2.3 дахин өссөн бөгөөд 90 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн:

Нийт бүртгэгдсэн 10 орчим хувийг халаасны хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад халаасны хулгайн гэмт хэрэг 2.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Яагаад ингэж өссөн бэ гэхээр өнгөрсөн жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан сургууль, цэцэрлэг танхим болон цахимаар орж байсан бол зарим үйлчилгээний газрууд ажиллаагүй. Харин энэ жилийн хувьд хөл хөдөлгөөн өмнөх жилүүдийг бодвол ихэсч байна. Нийт халаасны хулгайн гэмт хэргийн 90 орчим хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.   

Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.Тухайлбал: Өнгөрсөн жил Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Байна уу? Байна" аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд иргэдийн хамгийн их хохирол амсаж буй гар утасны хулгайн гэмт хэрэг, түүний нөхцөл байдал, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хэрхэн хандах, дата мэдээллээ хэрхэн хамгаалах, цаашлаад иргэдийн сонор сэрэмж, хариуцлага, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд хамтрагч байгууллагууд нэгдэн урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн дүн мэдээнээс харахад 12-30 насны эмэгтэйчүүд болон хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгаа нь бүртгэгдэж байгаа бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн анхаарал болгоомжгүй байдлыг далимдуулан гар утас, эд зүйлсийг нь хулгайлах нь элбэг байдаг.

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр:

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Энэбишийн өргөн чөлөөнд байрлах худалдааны төвөөр үйлчлүүлж байсан 17 настай эмэгтэй  Халааснаасаа гар утсаа алдлаа гэх дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн алба хаагчид шалгахад тус хэргийг Говьсүмбэр аймгийн харьяат 21 настай эрэгтэй урд өмнө нь хоёр удаагийн хулгайлах гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан Д гэгч этгээд үйлдсэнийг тогтоон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд та бүхэн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийн гар утсаа гартаа барих, хувцасны дотуур халаасанд хийх, их хэмжээний бэлэн мөнгийг биедээ авч явахгүй байх, цахим төлбөрийн карт ашиглаж болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.      

Хохирогч:

Би захаас хувцасаа авах гээд явж байхдаа гар утсаа алдсан. Гар утсаа халаасандаа хийчихсэн байсан. Тэгээд хувцасаа авчихаад тооцоо хийх гэтэл миний утас байхгүй болчихсон байсан.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

17.1 дүгээр зүйл.Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Одбаатар:

2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр иргэн Т Зүүн салаа-Халдвартын чиглэлийн автобусанд сууж байхдаа халааснаасаа гар утсаа хулгайд алдсаныг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид материалжуулан шалгаж тухайн хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, 26 настайА гэгч нь үйлдсэн болохыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.             

Халаасны хулгайн гэмт хэрэг иргэд хамгийн их төвлөрсөн автобусны буудлууд, нийтийн тээврийн том оврын автобус, үйлчилгээний төвүүд, зах, гудамж талбайд үйлдэгддэг. Мөн иргэд бэлэн мөнгө их хэмжээгээр авч явах, оюутнууд сургалтын төлбөрөө бэлнээр хийх,  хөдөө орон нутгаас ирсэн иргэд халаасны хулгайн гэмт хэргийн талаар, эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг байдгийг гэмт этгээдүүд олзолдог аж. Гэмт этгээдүүд хаана, хэний анхаарал сарниж байна, хэн бэлэн мөнгөтэй байна гэдгийг судалж, ажиглаж байгаад хулгай хийж байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн:

Хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед оюутнууд халаасны хулгайн гэмт хэрэгт их өртдөг. Ялангуяа хөдөө орон нутгаас ирж байгаа 1 дүгээр дамжааны оюутнууд маань хотын соёлыг сайн мэдэхгүй, хаана ямар гэмт хэрэг үйлдэгддэг гэдгийг анзаарахгүй байх тохиолдол байдаг. Тийм учраас цагдаагийн байгууллагаас удирдах албан тушаалтай алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч байна. Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэл хотын хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа учир иргэд та бүхэн минь халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийнхөө эд зүйлийг хараа хяналттай авч явахыг анхааруулж байна.       

Халаасны хулгайн гэмт хэрэг нь өдөр тутам байнга үйлдэгдэж байдаг бөгөөд өдөрт дунджаар 10-15 халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Тиймээс иргэд үргэлж сонор сэрэмжтэй байж, ялангуяа өөрийн эд зүйл, цүнх, түрийвч, гар утас зэргээ ил задгай авч явахгүй байх, цахим интернэт банк ашиглан төлбөр тооцоогоо хийх, гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийг харсан даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэн хамтран ажиллахыг уриалж байна.  

ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
102
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
103
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
102
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
103
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
107
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
95
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
84
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
85
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
85
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
0
83
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
0
78
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
0
77
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос