en

ГОЛ, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2022-06-20 17:10:00
2022

Цагдаагийн байгууллага нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох эрсдэлийг гаргуулахгүй  байх зорилгоор Албаны нохойтой шөнийн эргүүл, хөдөлгөөнт эргүүл, явган эргүүл, мотоцикл эргүүл, морьт эргүүл болон завьт эргүүлүүд заагдсан байршилд цагийн менежментийн дагуу үүрэг гүйцэтгэж байна.

Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулан голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд завьт эргүүл, морьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, голын эрэг дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ оны эхний 6 сард гэхэд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр болох 10, 11, 20, 23-р хороодын нутаг дэвсгэрт голын усанд амь нас нь эрсэдсэн 2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Аяатбек:

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс нь хариуцсан 20-р хорооны нутаг дэвсгэр болох Хар усан тохойноос Маршлын гүүр хүртэлх туул гол дагуу явган болон мотоциклтой эргүүлийг тогтмол гарган ажиллуулж байна. Явган болон мотоциклтой эргүүлийг 6-р сарын 1-ээс 9-р сарын 15 хүртэл тогтмол зохион явуулдаг. Баяр, амралтын өдрүүдэд нэмэгдүүлсэн хүчээр хэлтсийн нийт алба хаагчдыг хамруулан эргүүлийн үүрэг гүйцэтгэж иргэдийг гол, усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд болон согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн иргэдэд гол, уснаас хол байх сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.    

Дулааны улирал болох 6,7,8,9-р саруудад голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, архидан согтуурснаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гол, усны осолд өртөх тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Тиймээс иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх,  анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор тус хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн хороодын хэсгийн ахлагч нартай хамтран Хар усан тохой, Туул гол, Улиастайн  гол дагуу эргүүл, хяналт шалгалтыг хийн, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн 20-р хорооны  9-р хэсгийн ахлагч Д.Мөнхсүх:

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэс, Баянзүрх дүүргийн 20-р хорооны хэсгийн ахлагч нартай хамтран гоолын эрэг дагуу амралт, зугаалгаар явж буй иргэдэд согтууруулах ундааг зохистой хэрэглэх, байгаль орчинд хог хаяхгүй байх мөн бага насны хүүхдийг гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

Иргэд нэг үеэ бодвол ногоон байгаль орчноо хамгаалах талаар болон өөрсдийгөө гол, усны аюулаас хэрхэн сэргийлэх талаар мэдлэгтэй болсон байна.

Зуны улиралд иргэд голын эрэг дагуу, усны сан бүхий газруудад тээврийн хэрэгслээ угааж орчныг бохирдуулах, ил задгай хог хаях зэрэг зөрчил ихээр гаргадаг байна.

Зөрчлийн тухай хуулийн ДОЛДУГААР БҮЛЭГ БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ /7.15.8/ Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.   

ИРГЭД:

Гол руу нэлээн хэдэн хүн ус руу орж нас барсан. Хүмүүс ч их цуглаж хог хаягдал хаядаг байсан. Сургуулийн хүүхдүүд, согтуу  иргэд гээд их замбараагүй байсан. Харин сүүлийн үед хашаа барьснаас хойш гол руу хүүхдүүд ирэх нь багассан, хог хаягдал нь ч гайгүй болсон байна.

ИРГЭД:

Аялж, зугаалж байхдаа аль болох анхаарал, болгоомжтой байж гол усруу хэт ойр биш, эрэг дагуу орчиндоо цэвэр амраарай гэж хүсмээр байна. Хамгийн гол нь эрүүл мэнд учир голын усанд хэт ойртохгүй, бага насны хүүхдийг анхаарч, хяналтдаа байлгаарай гэж хүсмээр байна.    

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тус хэлтсээс гэр хорооллын эмзэг цэг, байршил, голын ай сав, бартаа саад ихтэй газарт Морьт, нохойт,  явган эргүүлээр 35 чиглэлд 70 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Ингэснээр гэр хорооллын гудамж талбай болон туул голын ай сав газарт үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Нийслэлийн  цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Гантулга:

Нийлэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбай, олон нийтийн газар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр морьт, нохойт, хөдөлгөөнт, мотоциклтэй эргүүлийг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар туул голын ай сав газарт 10 чиглэлд 20 алба хаагч морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. мөн Туул голын эрэг дагуу Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран завьт эргүүлийг ажиллуулж эхлээд байна.

Морьт эргүүл нь тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай юм.
Морьт эргүүл нь голын эрэг дагуу 12 чиглэлд 24 алба хаагч Баянзүрх дүүргийн 25 -р хороо Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан толгой Маршлын гүүр хүртэл эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Морьт эргүүл нь ажлын өдрөөс гадна амралтын өдрүүдэд ч мөн ажиллаж байгаа юм. Учир нь амралтын өдрүүдэд гол ус руу чиглэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг байна.

Нийслэлийн  цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн эргүүлийн  офицер,  цагдаагийн ахмад М.Мөнх-эрдэнэ:

Иргэдийн нийтлэг гаргаж буй зөрчил гэвэл архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж байна. Баталгаат бус гүүр, гармаар гарч байна, бага насны хүүхэд дагуулж явахдаа хараа хяналтгүй орхиж байна. Мөн байгаль орчинд ил задгай хог, хаягдал хаяж байна. Иймд иргэд аялал, зугаалгаар явахдаа дээрх зөрчлийг гаргахгүй байхыг уриалж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хур тунадас орж голын усны түвшин  нэмэгдэж үерлэсэн. Голын эрэг дагуу зугаалж явсан иргэдийн 3 автомашин урсаж байсныг цагдаагийн алба хаагчид, НОБГ-ын алба хаагчидтай хамтран аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг. Иймд иргэд та бүхэн  Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байх, Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,  Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлээрэй.

 

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
48
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
64
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
48
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
64
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
57
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
58
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
58
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
44
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
49
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
66
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
59
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
37
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос