АЛБА ХААГЧИД ЁС ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2022-06-09 12:58:13
736
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны тушаалаар “Салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн үлгэрчилсэн загвар”-ыг баталсан. Тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургалтыг харьяа агентлагуудад хуваарийн дагуу зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр /2022.06.09/ ЦЕГ-ын төв байрны алба хаагчдад ёс зүйн сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл удирдан явууллаа.