АНЗААР АЯНГ НИЙСЛЭЛИЙН ГУРВАН ДҮҮРЭГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр үе хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр Хан-Уул, Сонгино хайрхан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газруудтай хамтран Анзаар аянг амжилттай зохион байгууллаа.
Аяны хүрээнд дүүргүүд дэх Прокурорын газрын албан хаагчид болон хороодын Хэсгийн ахлагч, Олон нийтийн байцаагч, ахмадын зөвлөл, Ерөнхий боловсролын сургуулиудын багш, нийгмийн ажилчид, ахлах ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт, мэдээлэл орсон юм.
Цаашид энэхүү аянг Нийслэлийн бусад дүүргүүдтэй хамтран зохион байгуулна гэдгээ онцолсон юм.