en

ЦЕГ-ААС ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ХҮҮХЭД БАГАЧУУДАА БАЯРЛУУЛЛАА

2022-06-01 17:37:00
2487

ЦЕГ-ын даргын санаачилгаар 2022 оныг хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгойлон анхаарч, хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан 6 том компанит ажлыг зохион байгуулж байгаа билээ. 

Энэ жилийн хувьд цагдаагийн байгууллагаас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЬЯ” уриан дор тэмдэглэн, хүүхдийг эрхийг хамгаалах чиглэлээр маш олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд  зохион байгуулж буй цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах ажлын хүрээнд “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” нэгдсэн арга хэмжээ байлаа.

Арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ГХУСАЗЗ-ийн дарга Л.Нямгэрэл, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч Ж.Болд, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир,  Дэд дарга О.Амарсанаа, НЦУГ-ын дарга Р.Отгонжаргал, ЦЕГ-ын зөвлөлийн гишүүд, цагдаа, дотоод цэргийн байгууллагын бүх харьяа газрын удирдлагууд, алба хаагчид болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр хүүхэд багачуудад цагдаагийн автомашины үзэсгэлэн, гардан тулаан, албаны нохойн үзүүлбэр, агаарын буулт зэрэг олон сонирхолтой үзүүлбэрийг үзэж сонирхохоос гадна урлаг, соёлын болон спортын олон хөгжөөнтэй уралдаан, тэмцээнүүдэд оролцож,  цагдаа ах, эгч нартайгаа нэг өдрийг хөгжилтэй, сонирхолтой, хэзээ ч мартагдахааргүй дурсамж бүтээн өнгөрүүллээ.

"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хүүхэд, багачууддаа зориулан үзэсгэлэн, урлаг, соёл, спортын уралдаан, хөгжөөнт тэмцээнүүд амжилттай зохион байгууллаа"

Энэ үеэр ЦЕГ-ын Тамгын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо "Өнөөдөр буюу 06 дугаар сарын 01-ний өдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хүүхэд, багачууддаа зориулан үзэсгэлэн, урлаг, соёл, спортын уралдаан, тэмцээн зэрэг олон талын арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг ялангуяа эцэг, эхчүүдэд хүүхдийн эрхийн талаар боловсрол олгох зорилготой юм. Яагаад гэвэл эцэг, эх, асран хамгаалагчид эрх зүйн боловсрол муутайгаас болоод хүүхдийн эрх зөрчигдөх, улмаар гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох их байдаг.

Өнөөдрийн өдөрлөгөөр Онцгой байдлын ерөнхий газрын шүхэртэй үзүүлбэр, “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг оролцогч хүүхдүүдийн үзүүлэх тоглолт, хүүхэд, багачуудад зориулсан урлагийн тоглолт, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын гардан тулааны үзүүлэх тоглолт, Цагдаагийн байгууллагын албаны нохойн үзүүлэх тоглолт, гар зураг, буухиа, дугуйн уран жолоодлого, дартс, олс таталт  зэрэг хөгжөөнт тэмцээнүүд амжилттай боллоо.

Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан  Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчдын, тэдний ар гэрт болон бяцхан үрсүүдэд баярын мэнд хүргэе." гэв.

"Хүүхэд өөрийгөө болон найз нөхдийнхөө эрхийг хүндэтгэх, аливаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх  ойлголттой боллоо"

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Цагдаагийн байгууллагаас 2021 оноос хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор  200 гаруй мэргэжилтний орон тоог батлаж өгсөн. Өнөөдөр цагдаагийн байгууллагад хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 210 гаруй  алба хаагч, “Хүүхдийг эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” хэлтэс үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. 

Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тухайн цаг үетэйгээ уялдуулаад зохион байгуулдгаар ихээхэн онцлогтой үр дүнтэй болдог. Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр угтан “ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдрийн энэхүү арга хэмжээ юм.

Мөн Ахиллис Монголиа ТББ-тай хамтран тусгай хэрэгцээт болон энгийн 500 гаруй хүүхдийн хамтарсан “БАГАЧУУДЫН ХӨГЖИЛТЭЙ ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭН”-ийг энэ оны 05 сарын 22-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Уг гүйлтийн тэмцээнд цагдаагийн байгууллагаас 60 гаруй алба хаагчид дэмжин ажиллаж, аюулгүй байдлыг нь хангах, шаардлагатай хүүхдүүдэд хөтөчөөр оролцох, хамт гүйх, аюулгүй байдлыг хангах, мөн хөгжөөн дэмжиж урлагийн тоглолт, үзүүлбэрийг бэлтгэн оролцсон. Энэ нь цагдаагийн байгууллага  бүх хүүхдүүдэд эрх тэгш хандах хандлагыг түгээх зорилготой юм.

Түүнчлэн ЦЕГ-ын даргын тушаалаар Улаанбаатар хотын Ерөнхий Боловсролын 194 сургуулийн сурагчдад цагдаагийн байгууллагын 194 удирдах ажилтнууд “Хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт уулзалт, сургалтыг энэ оны 05 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд ахлах болон дунд ангийн нийт 13017 сурагчдын дунд зохион байгууллаа. Мөн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмийн үйл ажиллагаатай танилцан, санал хүсэлтийг нь сонсож, бусдыг манлайлсан 244 сурагчдад “Талархал” гардуулсан. Энэ нь хүүхэд өөрийгөө болон найз нөхдийнхөө эрхийг хүндэтгэх, аливаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ойлголтыг өгөх, цагдаагийн байгууллагад хэрхэн хандаж тусламж авах зэрэг олон талын ойлголттой болсон.

Бүх эцэг, эхчүүд хүүхдээ хайрладаг, ярилцдаг байгаасай гэж хүсэж байна.” гэв.

Эх сурвалж: Arslan.mn

 

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
48
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
64
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
48
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
64
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
57
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
58
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
58
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
44
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
49
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
66
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
59
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
37
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос