БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД “ДИЖИТАЛ НОТЛОХ БАРИМТ ЦУГЛУУЛАХ” СЭДЭВТ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА
2022-05-30 19:32:01
2177

Бүгд Найрамдах Турк Улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Кибер /цахим/ гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцох зорилгоор цагдаагийн байгууллагын 10 алба хаагчийг 2022 оны 05 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод мэргэшүүлэх сургалтад хамрууллаа.
Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд БНТУ-ын Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Эрдал Сетинкаяа, Дэд дарга Ибрахим Баран, "Tika" Олон Улсын байгууллагын төлөөлөгч Пинар нар оролцлоо.