en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2022-05-27 18:39:50
1547

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өнгөрсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН”-Д ДОТООДЫН ЦЭРГИЙН САЛАА ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн” энэ оны 05 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

“Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн”-ий нэгдсэн дүнгээр байнгын бүрэлдэхүүний салааны төрөлд Дотоодын цэргийн штабын Дэслэгч Б.Бумбаяр захирагчтай салаа гуравдугаар байрт шалгарлаа.

ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

“Аchilles International Mongolia” төрийн бус байгууллагын санаачилгаар жил бүр хүүхэд багачуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг гүйлтийн тэмцээн энэ сарын 22-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай боллоо.

Тус тэмцээнд нийт 650 гаруй хүүхэд оролцсон бөгөөд цагдаагийн байгууллага, алба хаагчдаас дэмжлэг үзүүлэн хүүхэд, багачуудад зориулсан “Хөгжимт жагсаал”, хүүхдүүдэд туслах “Хөтөч-цагдаа” ажиллуулж, арга хэмжээний үеийн хамгаалалтыг зохион байгууллаа. Алба хаагчид гүйлтийн тэмцээний үеэр гараанаас бариа хүртэл хүүхдүүдтэй гүйж дэмжлэг үзүүлэн нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

ЭНХИЙГ САХИУЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг”-ийг өнөөдөр /2022.05.27/ Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.Өдөрлөгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмэгтэй энхийг сахиулагч нарт баяр хүргэж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд  хувь нэмэр оруулсан энхийг сахиулагчдад дурсгалын зүйл гардууллаа.

УЛААНБААТАР ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАЙ АЛБА ХААГЧИД “ХУВЬ ХҮНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖ БАЙНА

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Хүүхэд таныг хамгаалъя” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний удирдах албан тушаалтай алба хаагчид нийслэлийн ерөнхий боловсролын 214 сургуулиудын дунд болон ахлах ангийн сурагчдад “Хувь хүний үнэт зүйл”, мэргэжил сонголт, амьдралын үнэ цэн, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалт зэрэг сэдвээр сургалтыг энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион явуулж байна.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ” ДАДЛАГА, СУРГУУЛИЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагуудын дунд зохион явуулах “Замын хөдөлгөөн цагаан толгой-2022” арга хэмжээ Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэй Боловсролын ерөнхий газар, Улаан загалмай нийгэмлэг бусад дэмжлэг үзүүлж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 39 дэх жилдээ зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль, дүрмийн мэдлэгийг сурталчлахад оршиж байна. Тэмцээнд эцэг, эхийн төлөөлөл, хүүхдээс бүрдсэн багууд оролцож өрсөлдөөн, тэмцээн гэхээс илүүтэй модуль /биет/ сургалтын үйл ажиллагааг түлхүү оруулж мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаар өрсөлдсөнөөрөө онцлог юм.

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч нарыг мэргэшүүлэх 2 өдрийн сургалтыг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
47
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
61
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
47
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
61
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
54
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
55
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
55
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
43
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
47
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
63
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
56
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
36
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос