"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ МОНГОЛ" ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ТӨРИЙН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-05-27 13:13:00
1205
МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар зохион байгуулагдаж буй "Хүүхдэд ээлтэй Монгол" хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган 2022.05.27-ны өдөр буюу өнөөдөр 09.00 цагаас 13.00 цагийн хооронд төрийн ордонд зохион байгуулагдлаа.Чуулганы үеэр төрийн байгууллага, яамдууд хариуцсан салбарт хүүхдийн эрх, хамгааллыг сайжруулах, асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг танилцуулан хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ тасралтгүй зохион байгуулж ажиллах талаараа болон хүүхэд хамгааллын чиглэлээр хийх ажлаа амлалт болгон танилцуулж байснаараа онцлог чуулган боллоо.
Чуулганд хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн 21 аймаг 9 дүүргийн 747 үүрэг хүлээгч нар оролцлоо.