en

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ЭСРЭГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

2022-05-23 16:43:17
7560

Дэлхийн дахинд хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа гарсан. Тэгвэл хүүхэд гэж хэн бэ? Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ. Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг эх асран хамгаалагчаас эхлээд төрийн бүх шатны байгууллага албан тушаалтнууд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл нь хамгаална гэж заасан байдаг.

Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.Сод-эрдэнэ:

Цагдаагийн байгууллагаас насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдэх гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сэрэмжлүүлье” арга хэмжээг улсын хэмжээнд нэг сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна. Тус арга хэмжээг зохион байгуулснаар нийгэмд хүүхдийн эсрэг болон бэлгийн хүчирхийллийг үл тэвчих, хүүхдэд биеэ хамгаалах мэдээллийг хүргэх сургах, далд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, мэдээлэх үүргийг нэмэгдүүлэн хүүхдийн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой юм.

Хүүхэд бүр аливаа хүчирхийллээс ангид аюулгүй орчинд өсч хөгжих эрхтэй гэж Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасан байдаг. Хүн бүрийн эдлэх ёстой үндсэн эрхүүдийн нэг болох аюулгүй байдлаа хамгаалуулах эрх нь хүүхдийн хувьд хамгийн чухал эдлэх ёстой эрх юм. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага Хүүхдийн эрхий тухай Конвенцод 1990 онд 20 улсын тоонд багтан нэгдэн орсон бөгөөд Хүүхдийн эрхий тухай Конвенцод бүхий л заалтууд, ялангуяа хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах эрхүүдтэй салшгүй холбоотой хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах үүргийг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын өмнө хүлээн зөвшөөрсөн.

Хүүхдийн эрхийн тухай Конвенцод зааснаар хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх, бэлгийн хүчирхийлэл дарамтад оруулах зэрэг бүхий л үйлдлийг ерөнхийд нь олон улсын практикт хүүхэдтэй зүй бус харьцах явдал гэж нэрлэдэг.

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч А.Бүдханд:

Эрүүгийн хуулийн 16.1.8 дугаар зүйлд заасан зүйлчлэлд хамаарна. Хүүхдийг садар самуунд сурталчлах гэдэгт юуг хамааруулж ойлгох вэ гэхээр хүүхдэд бэлгийн харьцаанд орохыг санал болгох, садар самууныг сурталчилсан дуу, дүрст бичлэг үзүүлэх зэргээр энэ гэмт хэрэг илэрнэ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсролын байгууллагын холбогдох хүмүүс хүүхдүүдийн нас биед тохирсон сургалтуудыг зохион байгуулах хэрэгтэй. Хэрэв энэ халдлагад өртсөн, өртчихөөд хэн нэгэнд хэлж чадахгүй байгаа бол итгэлийн утас хамгийн чухал. Сургуулийн сэтгэл зүйч болон цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар луу холбогдох хэрэгтэй. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ гар утсан дээр хамгийн түрүүнд тусламж дуудах утасны дугаарыг хадгалаад өгөх, эрх зүйн туслалцаа авах төрөл бүрийн мэдлэгийг өгөх хэрэгтэй.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид бие махбод болон сэтгэл санаа, нөхөн үржихүйн эрүүл мэнд, зан үйлийн олон сөрөг өөрчлөлтүүд гарч, сурч боловсрох, хөгжих эрх нь зөрчигддөг. Бэлгийн хүчирхийлэл нь хүүхдийн өөртөө итгэлтэй байдлыг үгүй хийж, хүнд итгэх итгэлгүй болгодог.

“Хөөрхөн зүрх” ТББ-ын сэтгэл зүйч П.Энхчимэг:

Бэлгийн хүчирхийлэл гэж юуг ойлгох вэ гэхээр тухайн хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлэхүйц, урьдчилан таамаглаагүй, насан туршийн амьдралын чанарт нь нөлөө үзүүлэхүйц гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэлж байгаа юм. Тэгэхээр эцэг эх, асран хамгаалагчид ямар нэгэн байдлаар өөр зүйл хийж байхдаа биш зөвхөн хүүхдэдээ зарцуулах цагийг гаргадаг байгаасай гэж хүсэж байна. Ингэснээр хүүхэд намайг аав, ээж, ах, эгч маань ойлгодог надтай ярилцдаг тиймээс энэ хүмүүст би итгэж болох юм байна, энэ хүмүүстэй би бүх зүйлээ нуухгүйгээр ярилцах нь зөв юм байна, намайг хамгаалах юм байна гэх итгэлцэл нь төрж, хүүхэд тань ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэл бусад гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх юм. Харин ямар ч тохиолдолд хүүхдийнхээ нууцыг дараагийн нөхцөлд хүүхдийн эсрэг ашиглаж болохгүй.

Бэлгийн хүчирхийлэл нь зөвхөн хохирогч хүүхдээр хязгаарлагдахгүй гэр бүлд нь ноцтой үр дагавар авчирдаг бөгөөд хохирогчийн ойр дотны хүмүүс цочролд орж, сэтгэл зүй, эдийн засгийн хувьд давхар хохирол амсах юм.

Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.Сод-эрдэнэ: Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдүүдтэй цахим хэрэгсэл ашиглан танилцаж, садар самуунд уруу татах, сурталчлах, мөн бага насны хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэмт хэрэг үйлдсэн этгээд нь бага насны буюу 10-13 насны хүүхдүүдтэй цахим хаягаар харилцан танилцаж тухайн хүүхдүүдийн итгэлийг олж, нүцгэн зургийг нь авч, дараа нь тухайн зургаар нь сүрдүүлэн, дарамтлан бэлгийн харьцаанд орохыг санал болгох зарим тохиолдолд бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал тогтоогдсон. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүдтэйгээ ярилцах, бэлгийн боловсролын талаар мэдлэг өгөх, хүүхдүүдийн ашиглаж буй цахим хэрэглээнд нь тодорхой хэмжээний хяналт тавихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Эцэг эхчүүд: Бага насны хүүхэд гэлтгүй өсвөр насны хүүхдүүддээ ч мөн адил эцэг эхчүүд анхаарах ёстой. Ялангуяа орой үдшийн цагаар хаагуур юу хийж байна, ганцааранг нь явуулахгүй байх, найзалж нөхөрлөж байгаа хүмүүст нь анхаарал тавих, хичээлийн бусад үйл ажиллагааг илүү хараа хяналттайгаар зохион байгуулах, багш, эцэг эхчүүд байнгын холбоотой байж, мэдээлэл солилцох хэрэгтэй. Мэдээлж байгаа илэрч байгааг нь л яриад байгаа болохоос биш ил гарч, ирээгүй маш олон тохиолдлууд байдаг гэж бодож байна.  

Цагдаагийн байгууллагаас бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх, алба хаагчдыг хохирогч төвтэй хандлагад суралцуулах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлогийн талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Л.Мөнхболд:

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Хүний эрхийн комисс, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хамтран “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сэдэвт бүсчилсэн сургалтын 2022 оны 05 дугаар сарын 12-ноос 27-ны хооронд Баянхонгор, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд аймагт улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхэдтэйгээ илэн далангүй нээлттэй байх нь аливаа сэтгэл түгшээсэн асуудлыг ил гаргаж дэвшүүлэх, ярилцах боломж олгодог гэдгийг анхаарах, хүчирхийлэл, дарамт дагуулсан үйлдлүүдийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй байх, хүүхэдтэй нээлттэй ярилцаж, аливаа асуудалд нээлттэй, санаа бодлоо илэрхийлэх талаар хүүхдийг зоригжуулж байх, хүүхдийг хүчирхийлэл, дарамтад өртсөн тохиолдолд хэзээ ч буруутгаж болохгүй бөгөөд хүчирхийлэл дарамт үүссэн эсвэл тухайн асуудлыг илчилж мэдээлсэн нь буруу зүйл огт биш гэдгийг хүүхдэд баттай ойлгуулж мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
46
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
60
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
46
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
60
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
53
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
54
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
54
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
42
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
46
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
62
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
55
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
35
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос