“МӨРДӨГЧ” ТӨГӨЛД 158 ШИРХЭГ МОД ТАРЬЛАА
2022-05-18 19:13:55
1769

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Мөрдөн байцаах албанаас Хан-Уул дүүргийн 11-р хороо Богд ууланд “Мөрдөгч” төгөлийг байгуулсан юм.
Энэхүү төгөлд өнөөдөр /2022.05.18/ тус албаны Ахмадын зөвлөл, Нийслэлийн ерөнхий боловсролын "Эрхэт Эрдэм" дунд сургуультай хамтран 158 ширхэг мод тарьлаа.
Иргэн та мод тарих ариун үйлсэд нэгдэж, хамтдаа байгалиа бүтээгээрэй!