en

Ү.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ДАГУУЛАН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ ТЭДЭНД БУРУУ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛЖ БАЙНА

2022-05-17 16:57:00
2648

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнэтэй зам тээврийн осол, нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Замын хөдөлгөөний осол, нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье.

Улсын хэмжээнд 2022 он гарсаар эхний 4 сарын байдлаар нийт зам тээврийн осол, гэмт хэргийн шинжтэй 8258 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийслэлд 7206, орон нутагт 1652 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Одоогоор зөвхөн зам тээврийн ослын улмаас 112 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байгаа. Үүнээс хүүхэд өртөж нас барсан гэмт хэрэг 18 бүртгэгдсэн.

Дээрх зам тээврийн ослыг газар нутгаар нь авч үзвэл нийслэлд 24, орон нутагт 88 хүн байна. Харин нийслэлд 2 хүүхэд, орон нутагт 16 хүүхэд амь насаа алдсан. Явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо 24 хүн амь насаа алдсан бол зорчигч хэлбэрээр 43, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осолд өртсөний улмаас амь насаа алдсан 45 тохиолдол бүртгэгдсэн байна.

Зам тээврийн ослын түгээмэл шалтгаан юу байна вэ?

Ослын дийлэнх шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Замын хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх нь ерөнхий болон аюулгүй байдлын дүрмүүдийг мэддэг. Хэдий тийм ч анхаарал болгоомжгүй байдал, үл тоох хандлага нь осол үүсэх гол шалтгаан болдог. 

Улсын хэмжээнд бүртгэгдэж буй зам тээврийн ослуудын нийтлэг гарч байгаа зөрчлүүд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодох, орон нутгийн замд Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй хөдөлгөөнд оролцсон үедээ осолд өртсөн тохиолдлууд дийлэнх хувийг эзэлж байна.   

Харин Улаанбаатар хотод гэрэл, дохио зөрчих, замын барилга байгууламж мөргөх, хурд хэтрүүлснээс зам тээврийн осол гарч байна.

Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний дүрмийн талаар цагдаагийн байгууллагаас сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад үе шаттайгаар сургалт орж байгаа. Энэ нь үр дүнгээ хэрхэн өгч байгаа вэ?

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээг сар бүр зохион байгуулж байгаа. Энэ оны 1, 2 дугаар сард “Гэрлээр анхааруулъя”, 3 дугаар сард “Гар утас”, 4 дүгээр сард “Хамгаалалтын малгай”, 5 дугаар сард “Сургууль орчмын бүс” зэрэг арга хэмжээг зохион байгуулж, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тодорхой үр дүнд хүрч зам тээврийн осол, хэрэг буурч байгаа.

Цаашид ч гэсэн бид цаг үеийн нөхцөл байдалд тохирсон нэгдсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж ажиллахаар төлөвлөөд байна.

Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо гарцаар гарахгүй, гэрэл дохио зөрчих, тээврийн хэрэгсэлд зориулалтын суудалд суулгахгүй авч явах гэх мэт зөрчил их гаргадаг. Тэгвэл эцэг эхчүүд тээврийн хэрэгсэлд бага насны хүүхдийг авч явахдаа хэрхэн аюулгүй байдлыг нь хангах ёстой вэ?

Цагдаагийн байгууллагаас соён гэгээрүүлэх сургалт, мэдээллийн ажлыг үе шаттай хүргэж байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан замын хөдөлгөөнд оролцох үедээ тэдэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй, гэрэл дохио зөрчихгүй, гарцгүй газраар гүйх, зохицуулагчийн дохио зөрчихгүй байх зэргээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Мөн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг зөвлөж байна.

Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэд унадаг дугуй, мотоцикл, цахилгаан скүүтэрээр замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол хэр бүртгэгдэж байна вэ?

Хэдээс дээш насны иргэд эдгээр тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцох боломжтой вэ?

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд мопедийг 16-аас дээш насанд хүрсэн хүн хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэн замын хөдөлгөөнд оролцоно. Харин унадаг дугуйг 14-өөс дээш насны хүн явган хүний болон унадаг дугуйн замаар зорчих хэсгийн баруун гар талын эгнээгээр зорчино. Бага насны хүүхдүүд зөвхөн тоглоомын талбай, зориулалтын талбай дээр зорчино гэж заасан байдаг.

Орон нутагт иргэд мотоциклийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашиглах болсон. Мөн жолооны сургалтад хамрагдаагүй, замын хөдөлгөөний дүрэм судлаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрээгүй хүн мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцдог, хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хурд хэтрүүлдэг, согтуурсан үедээ хөдөлгөөнд оролцдог зэрэг шалтгааны улмаас зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

Иймд эцэг, эхчүүд 14-өөс доош насны хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, мотоцикл, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж хамгаалалтын малгай өмсөж хэвших, жолооч нарт харагдахуйц тод өнгийн хувцас өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоорой.

Орон сууц болон гэр хорооллын дундах замаар иргэд хэрхэн аюулгүй байдлаа хангаж зорчих талаар зөвлөгөө өгнө үү.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч давуу эрхтэй гэж заасан боловч энэ нь тухайн нөхцөлд жолооч, зорчигч бие биеэ харж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй байна.

Үл хөдлөх саад, орон байр, тээврийн хэрэгслийн цаанаас гэнэт гүйх, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг харалгүй зорчих хэсэг рүү гарч зам тээврийн осолд өртвөл явган зорчигчийн давуу эрх хязгаарлагддаг.

Өнөөдрийн нөхцөлд орон сууцны гадна автомашины зогсоол хүрэлцээгүйгээс явган хүний зам дээр машинаа байрлуулдаг. Үүний улмаас тухайн тээврийн хэрэгслийн цаанаас хүүхэд харагдахгүй гарч ирснээр зам тээврийн осолд өртөж улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай хэрэг гарч байна.

Мөн иргэд малгайтай цамц, куртка өмсөх нь үзэгдэх орчныг хязгаарлаг, гар утас, чихэвчний хөгжим хэрэглэж байх үедээ замын хөдөлгөөнд оролцсоноор тухайн орчныхоо эрсдэлийг тооцоолж чадахгүйгээс шалтгаалж осолд өртөх нөхцөл байдал үүсдэг.

Зөвхөн хорооллын дундах замд гэлтгүй замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, шатах, тослох материал, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Ярилцсанд баярлалаа.

 

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
47
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
61
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
47
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
61
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
54
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
55
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
55
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
43
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
47
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
63
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
56
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
36
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос