МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН ЗҮЙЧЛЭЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2022-04-25 15:28:00
1136
Цагдаагийн байгууллагаас санаачлан Монголбанк, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран “Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2022.04.25/ зохион байгуулж байна.
Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий энэ хуралд оролцогч байгууллагуудаас 12 илтгэл хэлэлцүүлж, хурлаас гарах зөвлөмжийн төслийг боловсруулан баталж төрийн бодлого, хууль, эрх зүйн актад тусгуулахаар холбогдох газарт хүргүүлэхээр хэлэлцэж байна.