en

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

2022-04-18 17:42:00
10194

Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жил бүр 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн бэртэж гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа бол үүнээс зам тээврийн ослын улмаас 1.25 сая гаруй хүн амь насаа алдаж 50 гаруй сая хүн бэртэж гэмтэж 65 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа нь хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байгаа тухай дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцолжээ.

Сүүлийн 5 жилийн байдлаар  улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4951 бүртгэгдэн 5152 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд амь насаа алдаж,  4956 хүүхэд гэмтэл авснаас 347 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо  зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог. Орон нутгийн замд хүүхдийн хамгаалалтын бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүй, хэрэглэхгүй байгаагаас тээврийн хэрэгслээр зорчигч хүүхдүүд амь насаа алдсаар байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир

 Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хоёр гол шалтгаан байгаа. Нэг нь хүүхдийг явган зорчигч хэлбэрээр эцэг эхчүүд гараас нь хөтлөн авч явдаг нөгөө нь тээврийн хэрэгсэлтэй зорчигч хэлбэрээр авч явдаг. 2022 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 14 хүүхдийн амь нас хохирсон харамсалтай мэдээлэл байна. Эдгээр тохиолдлын шалтгааныг аваад үзэх юм бол 11 хүүхэд нь тээврийн хэрэгсэлд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байгаад амь нас нь хохирсон. Үлдсэн гурван тохиолдол нь жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүйн улмаас тээврийн хэрэгслийн хажууд байгаа ой гурван сартайгаас ой найман сартай хүүхдүүдийн амь нас нь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.       

Манай улсын зам тээврийн дүрэмд зааснаар явган зорчигч зохицуулдаг буюу гэрлэн дохиотой гарц, зохицуулдаггүй буюу цагаан шугаман гарцаар зам хөндлөн гарах зохицуулалттай.

Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй юм.

Иргэн...

Сургуулийн насны хүүхдүүдийг эцэг эхчүүд өөрсдөө  заавал хүргэж өгөх, тарахад нь авах хэрэгтэй. Өөрсдөө гэр лүүгээ явж чадна гэсэн байдлаар анхааралгүй өнгөрвөл ямар нэгэн байдлаар аюулд өртөж болзошгүй байдаг. Бага насны хүүхдийг бол яах аргагүй зориулалтын суудалд нь суулгаж бүсийг нь бүсэлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.

Хүүхэд ихээр өртөөд байгаа цагуудыг авч үзвэл хичээл эхлэх буюу тарах үеийн 12.00-13.00 цаг, 16.00-17.00 цагуудад хамгийн их осол бүртгэгдсэн байна.  Мөн 11.00-17.00 цагуудад дийлэнх ослууд бүртгэгдсэн нь тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Адъяасүрэн

Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд цэцэрлэг тарах цагт хашаанаас гүйгээд л гардаг. Эцэг эхчүүд гар утсаа ярьж хүүхдүүдээ анзаараагүй харагдах тохиолдол их харагддаг. Үүнээсээ болоод бяцхан үрүүд ямар нэгэн байдлаар бэртэж гэмтвэл яах вэ? Тийм учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ замын хөдөлгөөний дүрмийг зааж хэлж байх хэрэгтэй.

Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Энхцэцэг

Манай цэцэрлэгийн орчин аялж зугаалах бүстэй ерөнхийдөө ойрхон учраас бид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг эцэг эхчүүдэд хүргэдэг. Мөн  зуны улиралд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн ихэсдэг учраас хүүхдүүдийг тээврийн хэрэгсэл явдаг замын хажууд болон зам дээр тоглохгүй байх, ойр орчноо харж зам хөндлөн гарах талаар зааварладаг.

Нийслэлд сүүлийн 3 жилийн байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлөөс харахад явган зорчигч хүүхдийн буруутай үйлдлээс 28,1 хувь нь, жолоочийн буруутай үйлдлээс 67,8 хувь нь, унадаг дугуйгаар зорчигч хүүхдийн буруутай үйлдэл 1,7 хувь, эцэг эх асран хамгаалагчийн буруугаас 2,4 хувь нь бүртгэгджээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир

 Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ойрын өдрүүдэд хур тунадас их бага хэмжээгээр орж байгаа. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн хурдаа зам орчиндоо тохируулж явах, үзэгдэх хүрээ багассан цасан шуургатай байгаа үед бол хурдаа тохируулж явах зайлшгүй шаардлагатай. Автобусны буудал болон явган хүний гарц хэсгээр хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Дулааны улиралд бол унадаг дугуй, скүүтер, ролликтойгоор хүүхэд багачууд хөдөлгөөнд оролцож байгаа юм. Хамгийн гол зүйл аюулгүй байдлаа хангах, гарцтай гарамтай хэсгээр явахдаа унадаг дугуйнаасаа бууж баруун гар талаа барьж тухайн тээврийн хэрэгсэл бүрэн зогсож зам тавьж өгсний дараа зам хөндлөн гарахыг анхааруулж байна.              

Иргэд та бүхэн бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, хамгаалах бүсийг тогтмол зүүлгэж хэвшүүлэх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хорооллын доторх хөдөлгөөнд зогсож буй тээврийн хэрэгслийн дундуур хүүхэд гэнэт гарч ирэх тул хурдаа тохируулж явах, гэр хорооллын хашаа болон зогсоол талбай дээрээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ байнга тойрч шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор хэргийн газраас мэдээлэл тодрууллаа.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн “Л”-ээс “Хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн.  Дуудлага мэдээллийг шуурхай хүлээн авч тухайн хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжиллаа.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд иргэн “Э”-ийн гэрт иргэн “Б”, “С”, “Э” нар нь архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар иргэн “Э”, “С” нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдсан. Ингээд иргэн “С” нь иргэн “Б”-ийн толгойн тус газарт модон ширээний хөлөөр цохиж амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ё.Алтанцоож

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн жижүүрт 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Л-ээс бусдын амь нас хохирсон гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж байна. Хэргийн газарт ажиллах явцад иргэн С, Э нар нь архидан согтуурч, хоорондоо маргалдсаны улмаас нэгнийхээ амь насыг хохироосон үйлдэл нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Сэжигтэн этгээд “С”-ийг Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчлан шалгалтын ажиллагааг явуулж байна.     

Холбогдогч “С” нь Баянгол дүүрэгт оршин суух хаягтай, цагдаагийн байгууллагын нэгдсэн санд зөрчлийн 8, эрүүлжүүлэгдсэн 24 удаагийн бүртгэлтэй. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл болох ширээний хөлийг дутуу шатаасан байсныг үзлэгээр тогтоон эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
42
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
53
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
42
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
53
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
47
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
49
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
49
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
39
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
43
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
57
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
49
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
32
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос