САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын санхүүгийн алба хаагчдын 2022 оны 1 дүгээр улирлын тайлангийн хурал өнөөдөр /2022.04.13/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын зааланд зохион байгуулагдлаа.
Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, мөн албаны Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Алтансүх, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав болон цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын төсөв захирагч, санхүүгийн алба хаагчид танхим болон цахимаар оролцсон юм.
Тайлангийн хурлаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны батлагдсан төсөв, 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон санхүүгийн үйл ажиллагааг дүгнэн алба хаагчдад дүнг танилцууллаа.
Мөн “Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны явц, анхаарах асуудал”, “Ирэх оны төсвийн төсөл, төсвийн хязгаарын санал”-ын талаар хэлэлцэж алба хаагчдын саналыг сонссон юм.