АЛБА ХААГЧДЫГ "САНХҮҮГИЙН МӨРДЛӨГ" СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА
2022-04-05 12:46:00
473
Дэлхийн банкны “Стар нэгж”-ээс санаачлан энэ оны 04 дүгээр сарын 04-14-ний өдрүүдэд зохион байгуулж буй "Санхүүгийн мөрдлөг” сэдэвт сургалтад Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдийн мөрдөгчдийг хамруулж байна.
Энэхүү сургалтаар практик ажиллагаан дээр суурилсан бодит хэрэг, санхүүгийн урсгал, банкны дансанд дүн шинжилгээ хийх, схем үүсгэх, нотлох баримтын матриц гаргах, цаг хугацааны тойм боловсруулах зэрэг дасгал ажлуудыг хийхийн зэрэгцээ хувь хүн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн тухай мэдээ, мэдээлэл цуглуулахад нээлттэй эх сурвалжийг хэрхэн ашиглах, олон улсын гэрээ, хэлэлцээрийн талаар мэдлэг олгох юм.
Сургалтад хамрагдаж буй нийт алба хаагчдадаа амжилт хүсье.