en

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ТОЙМ

2022-04-01 17:00:30
1800

Энэ долоо хоногт цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өнгөрсөн “ОНЦЛОХ” үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ӨМНӨД СУДАН УЛСАД X МОТОБУУДЛАГЫН БАТАЛЬОНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Монгол цэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жил, Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь “UNIMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний X мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээг энэ оны 03-р сарын 29-ний өдөр Дотоодын цэргийн штабын “Хүндэтгэл”-ийн танхимд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис болон даргын зөвлөлийн гишүүд, энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчид оролцсон юм.

НИЙТИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГАА СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, онцгой нөхцөл байдал үүссэн үед цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалт, арга тактикийн чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас энэ оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар "Гамшгийн талаарх ерөнхий ойлголт, төрөл хэлбэр, бэлэн байдал", "Гамшгаас хамгаалах улсын алба, хэв журам сахиулах улсын албаны үүрэг, зохион байгуулалт", "Гэмтэж бэртсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх", "Гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшиг ослын үеийн зураглал үйлдэх", "Гал түймэр, осол болсон үед ажиллах арга, тактик" зэрэг сэдвүүдээр тухайн чиглэлээр мэргэшсэн багш нар удирдан явуулж байна.

АНГЛИ ХЭЛНИЙ ДУНД-ГҮНЗГИЙ ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2021 оны сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу гадаад хэлний сургалтыг дээшлүүлэх зорилгоор “Абсолют” гадаад хэлний сургалтын төвтэй хамтран англи хэлний дунд болон гүнзгий шатны 1 сарын эрчимжүүлсэн сургалтыг энэ оны 3 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

“ГЭР БҮЛЭЭ СОНСЪЕ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорнод аймаг дахь цагдаагийн газраас Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд удирдах болон алба хаагч, ажилтны гэр бүлийн гишүүдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Гэр бүлээ сонсъё” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны гэр бүлийн  гишүүд оролцсон юм. Байгууллагын удирдлагаас гэр бүлийн гишүүдээс “Санал асуулга”-ыг бичгээр хүлээн авч, “Ил захидал” болон “Дорнод цагдаа” үйл ажиллагааны эмхэтгэл сэтгүүлийг гардуулан , алба хаагчдын бэлтгэсэн ая дууны мэндчилгээг хүргэлээ. Өдөрлөгийн төгсгөлд гэр бүлийн гишүүдийн дунд 21 азтан шалгаруулж, эрэгтэй, эмэгтэй холимог “Волейбол"-ийн тэмцээн зохион явуулж Дотоодын цэргийн тусгай салбар “Тэргүүн байр”, Мөрдөн байцаах тасаг ”Дэд байр” Замын цагдаагийн тасаг “Гутгаар байр”-нд тус тус шалгарч, Дурсгалын медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

“ХҮНД ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ”  СЭДЭВТ  ХАМТАРСАН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн  цагдаагийн  удирдах  газрын  Мөрдөн  шалгах  газрын  Хүнд  гэмт  хэрэгтэй  тэмцэх  хэлтсээс эрүүгийн мөрдөгч нарыг мөрдөн шалгах ажиллагаанд мэргэшүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн  дүүрэг  дэх  цагдаагийн  газар, хэлтсийн  Эрүүгийн  цагдаагийн  тасгийн алба хаагчдыг хамруулан “Хүнд гэмт хэргийг илрүүлэх чадамжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөн нь “Хүнд  гэмт хэргийг илрүүлэх,  эрэн  сурвалжлах ажиллагаа” сорилт тэмцээн  хэлбэрээр  зохион  байгуулагдаж  нийслэлийн  дүүрэг дэх  цагдаагийн хэлтсийн  Эрүүгийн  цагдаагийн  тасгийн  дарга нар   гэмт хэрэгтэй  тэмцэх, илрүүлэх чиглэлээр  эссэ  бичих, Эрүүгийн  цагдаагийн  тасгийн  алба хаагчид дээрэмдэх  гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх, нөлөөллийн  видео шторк бүтээх, “Хүнд  гэмт хэргийг илрүүлэх,  эрэн  сурвалжлах ажиллагаа” гэсэн  3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
42
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
53
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
42
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
53
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
47
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
49
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
49
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
39
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
43
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
57
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
49
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
32
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос