АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТРАН ЦАХИМ НОТЛОХ БАРИМТ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2022-03-29 14:48:00
1099
АНУ-ын Элчин Сайдын яамны Нууц албанаас Монгол Улсын Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын алба хаагчдад “Цахим нотлох баримт, криптовалют” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг энэ сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Дээрх сургалтад төв, орон нутгийн эрүүгийн мөрдөгч албан тушаалтай 20 алба хаагч хамрагдаж байна.