“ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО”

2022-03-28 14:49:14
3648

Цагдаагийн байгууллагад 2021 онд 25429 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 2365 хэрэг буюу 10,3 хувиар буурсан. Харин залилах гэмт хэргийн тухайд 6558 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 53,6 хувиар өссөн буюу нийт гэмт хэргийн 25,3 хувийг эзэлж байна. Залилах гэмт хэргийн нөхцөл байдал болоод уг гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой мөн цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж, хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэж байна.   

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням:

2021 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 6672 буюу 24.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. 6000 гаруй залилах гэмт хэргээс 1000 орчим нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас иргэд цахим орчинд цагийг өнгөрүүлэх хугацаа нэмэгдсэн. Мөн аж ахуйн нэгж байгууллага цахимаар буюу интернет орчинд ажил үйлчилгээгээ явуулж байгаатай холбоотойгоор нэмэгдсэн. Статистикийн мэдээллээс авч үзвэл залилах гэмт хэрэгт өртөж байгаа хохирогчдын дийлэнх нь 20-50 насны иргэд 50 хувийг эзэлж байгаа юм. Мөн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийн 49 хувь нь эмэгтэй, 51 хувь нь эрэгтэй байна.

2021 онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Иргэдийн цахим орчны хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байгаа учир гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд энэхүү орон зайг ашиглан бусдыг хохироосоор байгаа юм.  

Санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ

  • 2016 онд хоёр орчим тэрбум төгрөгт хүрч байсан бол
  • 2017 онд 6.4 тэрбум, 
  • 2018 онд 9.9 тэрбум,
  • 2019 он гарсаар 13 тэрбум төгрөг давж, жил ирэх тусам өссөөр байна.

Залилах гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай хэлбэрээр, бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Залилах гэмт хэргийг судалж үзэхэд 2015, 2016 онд ихэвчлэн визний залилан бүртгэгддэг байна. Гадаад улсад ажилд зуучилж өгнө, сургалтад хамруулж өгнө гэх мэт. 2017 онд шинэ Эрүүгийн хууль хэрэгжсэнтэй холбоотой шинэ төрлийн гэмт хэргүүд бүртгэгдэж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд бол цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Жишээлбэл: Гадаад улс руу мөнгө шилжүүлэх, бараа материал цахим дэлгүүрээс захиалах,  интернет банкаар бусад руу мөнгө шилжүүлэх гэх мэтээр иргэдийг залилж байна. 2017 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.3-т зүйлчилж өгсөн байдаг. 6 сараас эхлэн 12 жил хүртэл хорих ялаар шийтгэх санкцтай байдаг.

Зарим гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардаж Эрүүгийн хэрэг үүсгэдэг бол Залилах төрлийн гэмт хэрэг ямар нэгэн байдлаар хохирлын хэмжээ шаарддаггүйгээрээ онцлогтой. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах үйлдэл нь ямар нэгэн хохирлын хэмжээ шаарддаггүй, бусдын өмчлөлд байгаа зүйлийг л хууль бус аргаар хуурч мэхлээд авчихсан бол энэ төрлийн гэмт хэрэг болж бүртгэгддэг.

Хохирогч: Миний хувьд цахим орчин ихээр ашигладаг. Ер нь гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд цахимаар л худалдан авалт хийдэг. Гэрээс гарах боломжгүй учраас онлайн дэлгүүрээс л захиалж авдаг юм. Гэтэл бараа захиалаад ингээд залилуулчихна гэж огт бодоогүй. Өөрөө хохирчихсон байж байна .Үнэхээр гомдолтой байна.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой нарийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр нөлөөллийн аян, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдэд анхааруулах зорилгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусам нягтал-2” аяныг Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, банкууд хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2021” аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор 2021 онд амжилттай зохион байгуулсан.

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Хандсүрэн:

Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сарын байдлаар залилах гэмт хэрэг 2360 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 31.5 хувийг залилах гэмт хэрэг, үүнээс цахим залилах гэмт хэрэг 72,5 хувийг эзэлж байгаатай холбогдуулан дүүргийн прокурортой хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог идэвхжүүлэх зорилгоор 03 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 1-ний хооронд 60 хоногийн хугацаатай арга хэмжээг зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн байгууллагыг сайтар судалсны үндсэн дээр төлбөр тооцоог шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ байгуулж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагас  анхааруулж байна.

Гэмт этгээд нь эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх, авах, худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл, иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр урьд олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах зэрэг хэлбэрээр иргэдийг хохироож байна.

Иргэн:

Залилах гэмт хэрэг хүний өөрийнх нь асуудлаас нь болох байх гэж бодож байна. Залилж байгаа этгээд бол угаасаа өөрийн гэсэн арга барилтай л байгаа. Залилах гэмт хэрэг ер нь маш олон янз байдаг юм байна лээ. Тэгэхээр хоорондоо хоёр хүн холбогдоод тохиролцоод л ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөгөө явуулдаг байлгүй дээ. Тиймээс хүмүүс өөрсдөө л болгоомжтой байх хэрэгтэй дээ.

Хувь хүн өөрөө цахим сүлжээнд мэдээллийг сайн нягтлах, өөрийн сэтгэл хөдлөлөөрөө хандахгүй байх нь хамгийн зөв гэж бодож байна.

Төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх, бараа материалаа цахимаар худалдан авах нь цаг хугацаа хэмнэх давуу талтай хэдий ч нөгөө талаас иргэд хувийн мэдээллээ хамгаалах, гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж, хянуур, хариуцлагатай хандах нь чухал юм. Иргэд та бүхэн аливаа нийгмийн харилцааны талаарх болон хууль эрх зүйн  мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, өөрт зайлшгүй хэрэгтэй асуудлаар холбогдох байгууллагаас найдвартай, эх сурвалжтай мэдээллийг үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авахдаа тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай заавал холбогдох, тухайн хаягийг найдвартай эсэхийг шалгаснаар залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх юм.

Залилагч таныг өөрт нь боломж олгох хэдхэн минутыг хүлээсээр байдаг учраас ятгах тусам нь нягталж байгаарай.

Эрүүгийн цагдаагийн албанаас нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт биеэ үнэлэхийг зохион байгуулдаг саун, массажны газруудын хууль бус үйлдлийг илрүүлэн холбогдогч этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйл Биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээ зохион байгуулан ажиллалаа.

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.Уугантуяа: 

Арга хэмжээний хүрээнд хууль бус үйл ажиллагаа явуулсан 8 газрыг илрүүлэн шалгаж, зохион байгуулагч 10 этгээдийг Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалын дагуу харьяа дүүрэг дэх цагдаагийн газруудад шилжүүлэн массажист нэрээр биеийг нь үнэлүүлж байсан 36 эмэгтэйг тогтоон эрүүл мэндийн үзлэгт хамруулан, эрх ашгийг нь хангах чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Гэмт этгээдүүд дуудлагаар биеэ үнэлэхээр ирсэн охид, эмэгтэйчүүдийг олзлон авч биед нь хохирол учруулан, нүцгэлэн дүрс бичлэг хийж хувь хүний нууц, нэр хүндтэй холбоотой асуудлыг цахим орчинд байршуулна гэж айлган сүрдүүлж, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан гэмт хэргийн золиос болгодог байна.

Мөн хохирогчдыг нийтийн болон түрээсийн байранд зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, шөнийн цагаар бусдад хүчээр биеийг нь үнэлүүлэн их хэмжээний ашиг олж мөнгө угаах гэмт хэргийг давхар үйлдэж байгаа нь тогтоогджээ.

Н гэгч нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй Э-г энэ оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш олон нийтийн сүлжээнд Санхүү авна гэх зарыг байршуулан хүчээр биеийг нь үнэлүүлсэн үйлдлийг илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдогч этгээдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байна. Насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон Э-г Хүйсийн тэгш эрх төрийн бус байгууллагын түр хамгаалах байранд байршуулан, эргэн нийгэмшүүлэх цогц арга хэмжээг авч ажиллаж байна.

Хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөг гэмт хэрэгт насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хохирогч болгохгүйн тулд нэн тэргүүнд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, насанд хүрээгүй таны охин хэнтэй, хаана, юу хийж байна, ярьж байгаа зүйл, сэтгэл хөдлөл нь ямар чиг хандлагатай болж байна, бусдын хувцас эд зүйлийг хэрэглэж, согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэж байгаа эсэхэд анхаарал хандуулах, цахим хэрэглээг нь анхаарч ямар хүмүүстэй найзалж нөхөрлөн өдөрт хэдэн цагийг цахим орчинд өнгөрүүлж байгаа дээр нь мөн адил хяналт тавих хэрэгтэй юм.

Иргэн:

Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэрэг нэмэгдээд байгаа юм шиг байна лээ. Хүмүүс алга болоод байна, ор сураггүй алга болсон гэх мэт зүйлс их харагдаж байгаа тийм учраас хүмүүс өөрсдөө дор бүрнээ анхааралтай байж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандах нь л зөв байх. 

Хэн ч хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч болж болзошгүй учраас охид, эмэгтэйчүүдийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, тэднийг мэдээллээр хангах хохирогчдыг хамгаалж, тусалж чадах хүн нь та байх боломжтой.

Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад хулгайлах гэмт хэрэг 1622 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1046 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс хувийн өмчийг хулгайлах 1388, автотээврийн хэрэгсэл хулгайлах 27, халаасны хулгайн гэмт хэрэг 181 тус тус бүртгэгдсэн байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэбаяр:

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц-ийн орон байранд хулгай орж судар болон их хэмжээний эд зүйлс алдагдсан дуудлага мэдээллийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад Улаанбаатар хотод оршин суух хаягтай 23 настай Э үйлдсэн болохыг олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Дамдинжав:

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан унадаг дугуй ихээр алдагдаж байна. Алдагдаж буй шалтгаан нь иргэд өөрсдөө хайхрамжгүй, цоожгүй, хяналтын камерын дор биш газруудад байршуулснаар хулгайчид боломжийг олгож байна. Тийм учраас өөрийн өмчийн унадаг дугуйг зориулалтын түлхүүрээр түгжиж, цоожлон, хяналттай, камертай газар байршуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Иргэд та бүхэн өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчөө удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, олон хоногоор амралт, аялал зугаалгаар явах тохиолдолд найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, боломжтой тохиолдолд хяналтын камер, дохиолол суурилуулах, мөн хөршийн хяналтын холбоогоо сайжруулж, сэжигтэй тохиолдол бүрийг цагдаагийн байгууллагад мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэл хотын нутаг дэвсгэрт сүүлийн 5 жилд үйлдэгдсэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байгаа бүлэг этгээдүүдийг тогтоон тэдгээрийн гэмт үйлдлийг эрүүгийн хариуцлагад татах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байгаа хэргүүдийг шийдвэрлэх чиглэлээр 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд "Бугшмал Бүлэг-2022" хэсэгчилсэн арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Батцэнгэл:

Уг арга хэмжээний хүрээнд хоёр бүлэг этгээдэд холбогдох 5 хэргийг илрүүлэн ажиллаж байна. Илрүүлсэн онцлог хэргээс дурдвал: 2022 оны 03 дугаар сан 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүрт худалдагчийн гарыг нь хүлж, зодож бэлэн мөнгө, гар утас зэрэг эд зүйлсийг нь дээрэмдсэн гэмт хэргийг 22 настай Б, 20 настай Д нар үйлдсэн болохыг олж тогтоосон ба уг этгээдүүдийг дайчлан баривчлах явцад тухайн этгээдүүд дахин дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байхад нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Хоёрдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн Хоёрдугаар хэлтэстэй хамтран дайчлан баривчилсан.

ШИНЭ МЭДЭЭ
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
0
23
2024/11/26
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
178
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
253
253
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
253
253
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
253
253
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
253
253
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
253
253
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
253
253
2024/11/17
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2024/11/15
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
253
253
2024/11/14
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
253
253
2024/11/17
Ц.Номинзол:
Ц.Номинзол: "Соёл танаас эхэлнэ" аян ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт
253
253
2024/11/13
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/13
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
253
253
2024/11/12
Барилгын улсын комиссын дүгнэлт
253
253
2024/11/11
Барилгын улсын комиссын дүгнэлт /Баянхонгор аймгийн Богд сумын цагдаагийн хэсгийн барилга/
253
253
2024/11/11
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн боллоо
253
253
2024/11/17
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/11/11
ЦБ-ын 2024.11 сар
253
253
2024/11/11
Соёл танаас эхэлнэ
Соёл танаас эхэлнэ
253
253
2024/11/11
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
253
253
2024/11/10
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
253
253
2024/11/08
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/17
Санхүү, бүртгэлийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдаж байна
Санхүү, бүртгэлийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/06
Цомын аварга шалгаруулах
Цомын аварга шалгаруулах
253
253
2024/11/17
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
0
23
2024/11/26
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
178
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
47
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
0
562
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
0
340
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
0
132
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
0
77
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
0
78
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
0
802
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
0
4271
2024/11/19
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос