ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ “САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, цахим мэдээллийн тогтолцоог хөгжүүлэн алба хаагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, үүрэг гүйцэтгэлийн чадавх, хүртээмжийг дээшлүүлэх, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох олон талт бодлого зохицуулалтын хэрэгжилтийг хамтран шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2022.03.04/ Цагдаагийн ерөнхий газрын “Хурлын танхим”-д зохион байгуулагдаж, арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Ичинхорлоо болон бусад албаны хүмүүс оролцсон.
“Санамж бичиг”-т талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон бөгөөд дөрвөн жилийн хугацаатай байгууллаа.