en

СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

2022-02-28 20:44:00
2971

Цар тахлын улбар шар түвшингээс шар түвшинд шилжсэн хоёр дахь долоо хоног. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах Засгийн газрын тогтоол батлагдсан. Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шөнийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч Л.Пүрэв-очир:

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст шар түвшинд шилжихээс өмнөх долоо хоногийн баасан гарагийн байдлаар нийт 279 дуудлага мэдээлэл ирснээс согтуу жолоочийн 31 мэдээлэл ирсэн. Шар түвшинд шилжсэн долоо хоногийн баасан гарагийн байдлаар 370 дуудлага мэдээлэл хүлээн авсан бөгөөд  40 согтуу жолоочийн мэдээлэл байсан. Өмнөх долоо хоногтой харьцуулахад согтуу жолоочийн мэдээлэл 9 нэгжээр өссөн байна.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсээс мэдээллийг авсны дараагаар бид Баянгол, Баянзүрх, Сүхбаатар болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс үргэлжлүүлэн мэдээллийг бэлтгэлээ. Хоёрдугаар сарын 24-ний өдрийн шөнийн 00 цагт нийслэл хотын  төв зам болон гэр хорооллын дундах туслах замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, урсгал сөрсөн, зам тээврийн осол гаргасан хэд хэдэн зөрчлүүд илэрсэн юм. Шөнийн цагаар үйлдэгдэх зам тээврийн осол, аваарыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-эрдэнэ:

Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Согтолтын зэрэг нь 2.43 хувьтай байна. Энэ нь тухайн жолооч биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байгаа юм. Жолооч нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос зайлсхийх, дуудлагын таксигаар үйлчлүүлэх, таны ойр орчимд байгаа хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгаа тохиолдолд та үүнийг таслан зогсоож цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг уриалж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН

АШИГЛАЛТЫН ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

27.10 дугаар зүйл. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

1.Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг, согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-эрдэнэ:

Бид Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунел орчим хяналт шалгалтыг хийн ажиллаж байна. Цаг шөнийн 01:00 цаг болсон хэдий ч замын хөдөлгөөн үргэлжилсэн байдалтай байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасрахгүй байна. Цагдаагийн алба хаагчид шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгаж, замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх ажил арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагаас шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Гэрлээр анхааруулъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээний гол зорилго нь замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч маань хар, бараан өнгийн хувцастай явж байгаа тохиолдолд ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд 20 орчим метрт харагдаж байгаа юм. 20 метрт харсан жолооч тээврийн хэрэгслээ бүрэн зогсоож чадахгүй, амжихгүй байгаагаас болж явган зорчигчийг мөргөх, шүргэх зэргээр гэмтээж бэртээх ослууд бүртгэгдсээр байна. Иймд шөнийн цагаар хар, бараан өнгийн хувцас өмссөн иргэд зам хөндлөн гарч байгаа тохиолдолд ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд өөрийгөө анхааруулах зорилгоор хамгийн энгийн зүйл болох гар утасныхаа гэрлийг асааж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Энэ оны эхний нэг сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4000 жолооч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 77.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболд:

Тээврийн цагдаагийн албаны Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 157000 зөрчлийг гудамж, замын хяналт шалгалтаар илрүүлэн ажилласан байна. Үүнээс согтуу жолоочийн улмаас 588 хүний амь нас эрсэдсэн. 2021 онд гэхэд гудамж замын, хяналт шалгалтаар 40000 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн. Одоогоор Монгол улсад 1.400.000 жолооч, 1.375.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүнээс зам тээврийн осолд холбогдож, өртөж хохирч байгаа иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл 18-40 насны хөдөлмөр эрхлэх залуучууд байна.  

Автомашин жолоодоход хүнээс өндөр түвшний сонор сэрэмж ба шийдэмгий байдлыг шаарддаг. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн хүний тархины төв мэдрэлийн системийн ажиллагаа удааширч, мэдээ мэдээлэл боловсруулах чадамжид муугаар нөлөөлж, нүдэн баримжаа болон гарын хөдөлгөөний тохиргоо алдагддаг байна.

Коронавируст цар тахлаас шалтгаалан цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдаж байсан бол бүтэн хоёр жилийн дараа 100% танхимаар хичээллэх шийдвэр гарсан. Холбогдох байгууллагууд хамтран бэлтгэлээ бүрэн хангаснаар хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд ахуйн осолд өртөх, зам тээврийн осолд орсон хүүхдийн тоо хичээл эхэлсэн долоо хоногт л 5 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 3 нь 10 хүртэлх насны хүүхдүүд харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарч байгаад бэртэж гэмтжээ.

Хохирогч: Би найзтайгаа тоглочхоод гэр лүү гээ харих гээд явж байсан. Би бага зэрэг нойрмог алхаж байсан чинь араас машин ирж мөргөчхөөд зугтаасан. Хүүхдүүд ер нь зам хөндлөн гарч байхдаа болгоомжтой зорчоосой. Хүүхдүүдийг зам гарч байхад жолооч нар зам тавьж өгдөг бол гоё оо.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч Б.Оргил:

Шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд 00 цагаас 04 цагийн хооронд ирдэг бөгөөд өвчтөний тоо нэг дахин нэмэгдсэн.

Иргэд та бүхэн архины хор уршгийн талаар ухамсарлах, аливаа тэмдэглэлт баяр ёслолоор архидан согтуурах бус амарч, зугаалах, явган аялах зэргээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх эерэг нөлөөллүүдийг нийгэмд дэлгэрүүлэх нь чухал юм. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж жолооч та хороолол дунд сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн ойр орчмын гарц дээр хурдаа сааруулах, явган зорчигч, хүүхдэд зам тавьж өгөх, эцэг, эхчүүд хүүхдээ явганаар аюулгүй зорчих зан үйлд сургах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, жолооч та ядарсан үедээ жолооны ард суухгүй байх, жолоо барьж байхдаа гар утсаа оролдохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахалтай холбогдуулан манай улсад төдийгүй дэлхий даяар цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа юм.  

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ууганбаяр:

Сүүлийн жилүүдэд залилах төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд нэлээдгүй бүртгэгдэж байгаа юм. Тухайлбал: Олны танил эрхэм хүмүүсээр бараа бүтээгдэхүүний сурталчилгаа хийлгэж тухайн хуудас болон бараа бүтээгдэхүүнээ найдвартай мэтээр иргэдийг төөрөгдөлд оруулж захиалга авч, их хэмжээний мөнгө шилжүүлэн авч бусдыг залилан мэхэлж байна. Мөн цар тахалтай холбоотойгоор хил гаалиар хэвийн бараа материал орж ирэхэд дараалал, цаг хугацааны хувьд хойшилж байгааг залилагч этгээдүүд ашиглан барилгын материал их хэмжээгээр оруулж ирнэ гэж урьдчилгаа авч тодорхой хэмжээний мөнгөн дүнг шилжүүлэн авч залилж байна. Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хохирогч: Би цахим орчны нэлээн идэвхтэй хэрэглэгч. Ер нь цахим орчин их хөгжсөн болохоор гэрээсээ гарах боломжгүй ээжүүд бол онлайн дэлгүүрээс л бараагаа авч байгаа мөн залилуулсан талаар багагүй сонссон ч гэсэн өөрөө хохирогч нь болчихлоо тэгээд эргээд холбогдох хүнгүй яах аргагүй цагдаагийн байгууллагад хандаж байна. Үнэхээр гомдолтой байна.

Цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засагт жилд дунджаар нэг их наяд орчим ам.долларын хохирол учруулдаг. Уг гэмт хэргийг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, арга хэлбэр нь илүү боловсронгуй болсоор байна. Цахим орчин дахь олон нийтийн сүлжээ нь сүүлийн жилүүдэд Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд бий болж буй харилцаа холбооны томоохон орон зай бөгөөд энэхүү орон зайд худал мэдээлэл тараах, бусдыг хууран мэхэлж эд  хөрөнгийг нь залилах гэмт хэргүүд бүртгэгдсээр байгаа юм.

Энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн арилжааны банкны салбараас хуурамч мөнгөн тэмдэгт илэрлээ гэсэн мэдээлэл тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иржээ.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч П.Дэлгэрмаа:

Энэ сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн утсанд хуурамч мөнгөн тэмдэгт илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтан өдрийн орлогын мөнгөө банканд тушаах явцад хуурамч 20000 дэвсгэр илэрсэн байгаа юм. Иймд иргэд та бүхэн бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийж байгаа тохиолдолд мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгийг сайтар нягталж, хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлнэ үү.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГ

18.7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
41
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
51
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
41
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
51
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
44
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
46
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
46
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
38
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
42
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
56
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
48
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
32
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос