ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИЙН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН САЛБАР “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” АЛТАН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монголын залуучуудын холбооноос Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Харуул хамгаалалтын салбарыг “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар шагнаж, урамшуулав.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2022.02.24/ Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жагсаалын талбайд болж, арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хошууч М.Батзориг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа Д.Энхбадрах, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл, Харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Э.Мөнхбаясгалан болон алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан зарим алба хаагчдыг тус холбооны нэрэмжит шагналаар шагналаа.
Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадраг!