АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТРАН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-02-17 02:01:57
972
Цагдаагийн ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран "Баримт бичгийн нууцлал, хуурамч бичиг баримтыг таних нь", "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таних нь", "Интернэт орчин дахь нээлттэй эх сурвалжаас ач холбогдол бүхий мэдээллийг хайх арга зүй" сэдэвт сургалтыг энэ оны 02 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамрагдсан бөгөөд дээрх сургалтад алба хаагчдыг хамруулснаар хуурамч бичиг баримтыг хэрхэн таних, нээлттэй эх сурвалжаас ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийг хэрхэн авах зэрэг ур чадвар нэмэгдэх юм.
Энэхүү сургалт нь оролцоонд суурилсан ярилцлагын хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлогтой байв.