en

Л.ДАНЗАНРАВЖАА: ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБАА ХААЖ ДУУСААД ШУУД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ БОЛСОН. ЕР НЬ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД БҮР Л БАГАДАА ЦАГДАА, ЦЭРГИЙН ХҮН БОЛОХ ЮМ САН ГЭЖ МӨРӨӨДДӨГ БАЙХ

2021-09-16 10:47:00
3004

Эх сурвалж: www.ergelt.mn

Төрийн их баяр наадам өргөн дэлгэр болж, наадамчин олон бөх үзэхээр цэнгэлдэхээ тойрон суусан байлаа. Гэнэтхэн л үзэгчдийн уухайлах нь уухайлж, хашгичих нь хашгичаад явчихсан гэнэ. Олныг үймээсэн зүг харвал майга хөл, улаан хацартай байлдагч дэвж байх аж. Мань эр хугацаат цэргийн байлдагч бөгөөд хоёрын даваанд Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбатыг өвдөг шороодуулчихаад хээвнэгхэн дэвж байгаа нь тэр гэнэ”. Тэртээ 1997 оны түмний цэнгэл баяр наадмын үеэр нэг ийм сонин тохиолдол болсон юм билээ. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Л.Данзанравжаа гэх эр хугацаат цэргийн алба хааж байхдаа бөхийн тоо гүйцээхээр наадамд барилдаж, нэгийн даваанд Ц.Лхамаа начин, хоёрын даваандаа Ж.Мөнхбат аваргыг өвдөг шороодуулж, олны нүд болж байжээ. Энэ тухай сонссоноос хойш үнэхээр ааг, бяр юм уу, аз од байсан уу гэдгийг ам асууж, түүнтэй уулзан ярилцах сан хэмээн бодож дөрвөн сар хайсан ч ер олдсонгүй. Саяхан Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн хүрээнд нэгэн бэлтгэл хошуучтай уулзсан нь өнөөх олддоггүй Л.Данзанравжаа байсан юм. Бид ийн ярилцлаа.

-Таны сургийг сонссон ч олж уулзаж чадалгүй дөрвөн сар өнгөрлөө. Мартагдашгүй түүх бүтээсэн шигээ олдошгүй нууц хүн юм аа, та?

-Арай хэтрүүлээд байх шиг байна. Мартагдашгүй түүх гэх нь хэтийдэх байх. Бага залуу үеийн явдал болохоор аль болох нууж, даруухан явахыг л хичээдэг дээ.

-Та зундаа халуун нар төөнөж, хавартаа тэнгэр хуйсагнасан говь нутгийн хүн. Хүүхэд ахуй наснаасаа барилдсан уу?

-Би 1977 оны долоодугаар сарын 7-нд Дундговь аймгийн төвд мэндэлсэн юм билээ. Нэг ах, хоёр дүүтэй. Тэгж их барилдаж, чухам зорилго болгон хичээллээд байсан зүйлгүй. Бусдын л адил говийн аараг толгод дунд мал маллаж, хаврын зэрэглээтэй тууцалдаж өссөн хүүхэд. Аймгийнхаа ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийг 1996 онд төгссөн. Ирэх намар нь цэргийн албанд татагдаж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цэргийн тусгай салбарт хуваарилагдлаа.

Тухайн үед улсын онц чухал зарим объектын хамгаалалтад хугацаат цэргүүд ажилладаг байсан юм. Цагдаагийн харьяа анги болохоор манай ангиас цагдаагийн алба хаагч болох цэргүүдийг сонгож, бэлтгэдэг байсан үе. Өөрөөр хэлбэл, Дотоодын цэрэгт албаа хааж дуусаад шууд цагдаагийн алба хаагч болсон гэсэн үг. Ер нь эрэгтэй хүүхэд бүр л багадаа цагдаа, цэргийн хүн болох юм сан гэж мөрөөддөг байх.

1990-ээд онд Дипломат байгууллагууд болон Улаанбаатар хотын шөнийн эргүүлийг давхар хариуцан ажилладаг Дипломат байгууллага, Шөнийн эргүүлийн 808 дугаар анги гэж байсан. Хамгийн анх тус ангид эргүүл хамгааллын цагдаагаар ажлын гараагаа эхлүүлсэн. Хоёр жил гаруй ажиллаад Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын хамгаалалтын цагдаагаар мөн хоёр жил ажилласан. Оросоос ирээд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын даалгавар гүйцэтгэгчээр мөн хоёр жил ажилласан даа.

-Таныг олон сар эрж, хайсны учрыг та мэдэж байгаа байх аа. Би ярилцахыг хүссэн “дүлий” цэрэгтэйгээ уулзсан гэж бодож байна?

-Улсын баяр наадмаар бөхийн тоо хүрэхгүй болохоор хотын цэргүүдийг барилдуулна. Хэнийг хамаагүй авчихгүй ээ бас. Хотын хүрээний цэргийн ангиудаас барилддаг байлдагч нарыг шилж сонгож авна. Манай ангийн салбарын захирагч, цэргийн заан Г.Чулуундаваа ерөнхийдөө барилддаг, бие хаа өсгөлүүн цэргүүдийг сонгож авдаг байсан юм байна лээ. Би ч яах вэ, айхтар сонгогдсон зүйлгүй, тэднийхээ дунд бужигнаад л, наана, цаана гээд явж байсан юм.

Цэргүүдээ жагсааж байгаад л дутсан бөхийн тоонд хүргэнэ. Би өндрөөрөө салаандаа хоёрт, ротдоо аравын дотор жагсдаг байсан юм. Тэгээд ч барилдах цэргийн тоонд орчихгүй юу. Хөөрч, догдолсон цэргүүд наадмын талбайд очлоо. Барилдах цэрэг болгонд зодог шуудаг олдоно гэж байхгүй болохоор би өмдтэйгээ барилдсан юм. Нэгийн даваанд Увсын долоон харын нэг Лхамаа начинтай таараад хутгаж, эргээд хаячихлаа.

Тэр жил хоёрын даваанд хоёр байлдагч барилдсан санагдаж байна. Тухайн үед найзууд, он жавууд, ойр орчим байсан хүмүүс “Нэг давж болсон юм чинь хоёр давж болдог юм”, “Аваргыг давж аварга болдог юм” зэргээр шуугиад сүйд. Тэгэхээр нь зориг ороод өвдөг шороодсон нэг найзынхаа зодог, шуудгийг өмсөөд л гарлаа. Тэгсэн учраа бөх маань Ж.Мөнхбат аварга байж таардаг байгаа.

-Улсын начныг өвдөг шороодуулсандаа омогшоод аваргаас хулчийсангүй юу?

-Тэр жил бид хоёрын барилдааны тухай цуу яриа, онигоо тасраагүй. Улсын наадмын хоёрын даваанд Мөөеө аваргыг унагадаг “дүлий” цэрэг чинь би шүү дээ. Би ч энэ тухай хүнд яриад байхыг хүсдэггүй юм. Аль болох л нууж явдаг юм. Сайрхсандаа биш, чамайг асуугаад байгаа болохоор энэ тухай яръя.

Аваргаас сүрдэлгүй яах вэ. Золгохоор тулаад зогсоход хад, чулуу шиг л санагдаж байгаа юм чинь. Нэгэнт учраа таарсных гээд нэг дохисон чинь аварга цочих шиг болсон. Тэгэхээр нь хоёр далан дээр нь тулаад өгсөн чинь сандарч байгаа бололтой шууд өөдөөс дайрсан. Би ч зайлж, салтаадаад хөндлөн түрсээр байгаад давчихсан.

Аваргыг хаячихсан чинь хүмүүсийн харц, хандлага нэг л биш болоод явчихлаа шүү. Сүүлд сонсоход бөхчүүд их дурамжхан байсан гэдэг. Манай найзууд хүртэл сонин хараад байхаар нь “За, би болохгүй юм хийж дээ” гэж л бодсон. Бөх барилдаж, тэмцээн уралдаанд орж үзээгүй, анх л наадмын дэвжээнд гарч байгаа нь тэр юм. Тухайн үед аварга бүү хэл бага цолтнууд ч тийм доогуур даваанд унадаггүй байсан юм билээ. Бөхөөр дагнаж хичээллэсэн бол тэр үедээ л лав хүн угз татахад уначихааргүй л байсан юм шиг байна лээ. Одоо бол барилдаж явсан тухайгаа бодохоор ичдэг юм.

-Таныг бөхийн удамтай гэж ярьцгаах юм билээ. Гэхдээ та бөх биш цагдаа байхыг сонгож. Харин үр хүүхдээ бөх болгох бодол байдаг уу?

-Аавын талд бөхийн уудам бий. Манай эмээгийн ах нь Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Дэнх гэж нутаг усандаа алдартай, бяртай бөх байсан. Ах, дүү хоёр Дэнх гэж манай нутгийнхан ярьдаг байсан гэнэ лээ. Дэрсэн ус гэдэг газар байсан том чулууг өргөөд километр гаруй алхсан гэх түүх бий. Сүүлд бид алдаршуулах зорилгоор 370 килограмм чулуунд сийлбэртэй, чулуун суурь хийж дурсгал болон байршуулсан. Улсын начин Олзгэрэл, аймгийн арслан Баярсайхан гээд бөхчүүд бий.

Мөн хоёр үеэл дүү маань бий. Аймгийн начин Х.Төмөр-Очир, Аймгийн заан Ш.Ганбаяр гээд аавын ах, дүүгийн хүүхдүүд сайхан барилдаж байна. Хүүгээ өөрийнх нь авьяас байгаад үнэхээр бөх болохоор бол үгүйсгэхгүй. Миний бага хүү барилдах сонирхолтой, оролдлоготой. Коронавирус гарахаас өмнө Жүдогийн академид явдаг байсан юм. Одоо бэлтгэл нь тасарчихаад байгаа. Нэгдүгээр ангидаа жүдогоор хичээллэж байхад нь хөл, гар нь чангараад хөөрхөн болж байлаа. Өөрөө барилдаагүй болохоор хааяа хүүгээ сайхан бөх болчихоосой гэж хардаг л юм.

-Цагдаагийн албан хаагчид хүнд, хэцүү үе цөөнгүй байдаг. Та бөхийж, шантарч үзэв үү?

-Хүссэн бүхэн цагдаа болчихдоггүй. Асар их хариуцлагатай, амаргүй ажил. Монголын цагдаагийн байгууллагад ажилласан он жилүүддээ би эргүүл харуул, хэрэг бүртгэх, зөрчил шалгах зэрэг Тээврийн цагдаагийн албанаас бусад бүх төрлөөр алба хашиж байсан. Хүнд хэцүүгийн хувьд гэвэл аль ч хэлтэс, салбарт ажиллахад амар хялбар байгаагүй. Бүгд л эр хүний шандсыг сорьж, хүчийг шавхдаг. Гэхдээ надад хэзээ ч эргэж буцах, няцах үе байгаагүй. Хоёр удаа хугацаанаас нь өмнө цол авч байлаа. Салбарын авч болох бүх л шагналыг авсан даа. Тэтгэвэрт гарахынхаа өмнө буюу сүүлийн таван жил Гачууртын цагдаагийн хэлтэст ахлах байцаагчаас эхлээд дарга болтлоо ажилласан даа. Одоо бодоход Гачууртад миний хамаг л сайхан дурсамж, дурдатгалууд байдаг шиг санагдаж байна. Зуслангийн бүс, мал бүхий иргэд амьдардаг зэргээрээ Гачуурт их онцлогтой байсан. Нэг сумын хэсгийн төлөөлөгч юу хийдэг тэр бүхнийг л хийнэ.

-Таныг залуухан харагдахаар нь тэтгэвэрт гарсан гэж бодсонгүй. Одоо ямар үйл хэрэг өрнүүлж явна даа?

-2019 онд тэтгэвэртээ гарсан. Одоогоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албан тасгийн дарга хийж байна. ИТХ-ын дарга тухайн дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нь байдаг. Миний хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нь түлхүү оролцож, санал санаачилга гаргах, санал шүүмж хэлэх зэргээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, мэргэжлээсээ холдчихоогүй үйл хэргээ үргэлжлүүлж байгаа л гэж боддог.

-Би таны ажил, мэргэжлийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ та хайран сайхан бөхийн удмыг “тасалж”, том боломжоо алдчихсан юм биш үү?

-Эр хүн болсон хойно элдвийг л бодно. Хааяа нэг ийм санаа орж ирэх нь бий. Гэхдээ би бөх биш, цагдаа болсондоо хэзээ ч харамсдаггүй. Бахархмаар сайхан мэргэжил шүү дээ. Цагдаагийн бахархалтай бөгөөд нэр төртэй, эрхэм албанд залуу нас, бие сэтгэл, оюуны ухаан, авъяас билэг, хүч хөдөлмөр, мэдлэг ур чадвараа харамгүй зориулсан үе үеийн ахмад буурлууд, мөр зэрэгцэн ажилласан журмын нөхөд бидний үйл хэргийн залгамж хойч үе та бүхнийхээ гэр бүл, үр хүүхэд ойр дотны бүх хүмүүст Монгол Улсад орчин цагийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэнд дэвшүүлье. Монгол төрийн цагдаагийн мөр ариун, үйлс гэгээн байж, сүр хүч, сүлд хийморь нь мөнхөд мандан бадрах болтугай!

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
137
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
110
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
137
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
110
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
98
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
113
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
93
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
109
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
102
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
254
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
210
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
229
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос