en

Б.Нэргүй: Цагдаа гэх нэр хүндийг сэвтээхгүйн төлөө өдөр бүр хамгийн сайнаар ажиллахыг хичээдэг

2019-07-19 13:36:00
3028

Эх сурвалж: Өдрийн сонин

Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой тохиолдуулан  шилдэг хэсгийн төлөөлөгчдийн нэг Төв аймгийн Эрдэнэ сум дахь Цагдаагийн  тасгийн хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн хошууч Б.Нэргүйтэй ярилцлаа.

Та цагдаагийн албатай өөрийн ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байсан талаарх дурсамжаасаа хуваалцана уу. Та энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ?

Эрэгтэй хүүхдүүд багаасаа л цагдаа эсвэл жолооч болно гэж мөрөөддөг гэхэд хилсдэхгүй. Багаасаа л цагдаа хувцастай хүмүүсийг хараад сайхан санагддаг байлаа.  Миний хувьд 1996 онд 10 дугаар ангиа төгсөөд  мэргэжлээ хараахан сонгоогүй байхад ангийн хоёр найз цагдаагийн курст бүртгүүлж, хамт цагдаа болъё гэж хэлээд шалгалт өгөхөд би ганцаараа тэнцсэн. Тэгээд 1996 онд 801 дүгээр ангид цагдаагийн курст орж суралцаж байлаа.  Одоо 23 жил цагдаагийн байгууллагад зүтгэж, энэ албаныхаа төлөө бүхий л зүйлээ зориулж явна даа. Би эхээс хоёулаа. Тэгтэл дүү маань бас цагдаа мэргэжлийг эзэмшсэн. Өнөөдөр бид хоёр эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болохыг хичээж ажиллаж явна.

Хэсгийн төлөөлөгчийн ажлын сайхан нь таны бодлоор? Ажлын онцлогоосоо хуваалцахгүй юу?

Хэсгийн төлөөлөгч гэх алба өөрөө их онцгой. Сумын бүх хүмүүсийн хүндэтгэлийг хүлээнэ, тулж харьцдаг. Манай тасаг чинь тэндээ л цагдаагийн ерөнхий газар шүү дээ.

Бүх юмаа хариуцна. Эрүүгийн хэрэг, мөрдөн байцаах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт бүх л ажилд оролцоно. Бүх зүйлд бие дааж шийдвэр гаргана. Голдуу хөдөө ажилладаг учраас малын хулгайг илрүүлэх тал дээр мэргэшдэг гэж хэлж болно. Анх Улаанбаатар хотоос төгсөөд очихдоо адууны зүс, тамгыг ч мэддэггүй байлаа. Харин одоо бол энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх тал дээр нилээд туршлагажсан.

Би бараг өдөр бүр л энэ мэргэжлийг эзэмшсэндээ, эзэн нь болж байгаадаа баяртай, бахархалтай байдаг.

Төгсөөд л Төв аймгийн Сэргэлэн суманд хуваарилагдсан. Түүнээс хойш Баянцогт, Заамар Зуунмод, Эрдэнэ, Лүн, Архуст гэх сумдуудад хэсгийн төлөөлөгчийн ажлыг нийт 15 жил хийж өнөөдрийг хүртэл Төв аймагтаа л ажиллаж, амьдарч байна. Хүн ер нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чадвал өдөр бүр л бахархах сэтгэл төрнө гэж боддог. Цагдаа гэх нэр хүндийг сэвтээхгүйн төлөө өдөр бүр хамгийн сайнаар ажиллахыг хичээдэг дээ.

Төв аймгийн Эрдэнэ сум дахь Цагдаагийн тасаг нь хэр олон хэсэг нэгжийг хариуцаж ажилладаг вэ?

Цагдаагийн хэсэг байж байгаад 2018 оны гуравдугаар сард Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар “тасаг” болон өргөжсөн. Зүүн талын Мөнгөн морьт, Ар хуст, Эрдэнэ гэх сумдуудыг хариуцсан тасагтай болсон. Тасгийн дарга, эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, замын байцаагч, цагдаа, олон нийтийн цагдаа, сумдын хэсгийн төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тасагтай болсоноор дуудлага, мэдээлэл дээр түргэн шуурхай очиж, хэргийн газрын үзлэгийг хийх болсон.

Эрдэнэ сумын Цагдаагийн тасгаас энэ онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудын талаар?

Энэ оны хувьд Эрдэнэ сумын Цагдаагийн тасгаас иргэд, олон нийт, аж ахуйн нэгж рүү  чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлээд явж байна. Цагдаагийн байгууллагаас улс орон даяар зохион байгуулж буй аян, нэгдсэн арга хэмжээнд хамгийн их идэвхтэй хамрагддаг сумдын нэг бол Эрдэнэ сум юм.

Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “Хуулиа дээдэлье” тэмцээн, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор “Сэрэмжлэн нэгдэе” нэгдсэн арга хэмжээ,  хамгийн сүүлд жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн замд үйлдэгдэх ослыг бууруулах зорилготой  “Яараад яахав дээ” хэсэгчилсэн аяныг сумын хэмжээнд зохион байгууллаа. Манай сумын хувьд зүүн гурван аймгийг холбосон авто зам сумын дундуур дайран өнгөрдөг болохоор “Яараад яахав дээ” аяны мэдээллэх самбар, хурд сааруулагчийг байрлуулж, жолооч нарт мэдээлэл өгөх ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус аяны хувьд цаг үеэ олсон, иргэдэд их хэрэгтэй аян болсон гэж харж байгаа.

Үүнээс гадна хөдөө орон нутагт малын хулгайн гэмт хэрэг их гардаг тул “Туслах малчин” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Мал ихтэй малчдын хувьд туслах малчин авч ажиллуулдаг. Харин тэдгээр туслах малчины зарим нь гэмт хэрэг үйлдэх тохиолдол бүртгэгддэг. Тиймээс бид туслах малчдыг бүртгэж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж ажилласан. Манай тасгийн хувьд энэ мэт иргэд, олон нийтрүү чиглэсэн урьдчилан сэргийлэх зорилготой олон ажлыг хийдэг. Түүнчлэн манай суманд аялал жуулчлалын олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг болохоор тэдэнд хамгаалалтын алба, камертай болгох үүрэг чиглэлийг өгч, эхнээсээ ажил хэрэг болгоод явж байна.

Таны хувьд энэ албанд зүтгээд багагүй хугацааг өнгөрүүлжээ. Залуу алба хаагчиддаа хандаж хэлэхэд?

Цагдаа хүний бахархал бол эх орон, ард түмнийхээ төлөө чин шударгаар зүтгэж ажиллаж байдагт оршдог гэж боддог. Хэдий чөлөөт цаг бага ч гэсэн залуучууд өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй.

Мөн хамгийн гол нь цагдаагийн алба хаагч ёс суртахуун, хүнлэг байх зарчмыг л мөрдлөг болгон ажиллаж чадвал энэ албаны үр өгөөж, буян заяа та бүхний амьдралд ч бас ирэх болно. Цагдаагийн алба бол хүний хүсэл, итгэл, сэтгэлээр хийдэг ажил гэдгийг энэ олон мянган сайн ажиллаж буй алба хаагчдаас харж болно.

Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу? Таны ажлыг хэр их ойлгож дэмждэг вэ?

Цагдаа хүний гэргий байна гэдэг жирийн хүний эхнэртэй адилгүй. Их тэвчээр ухаан шаарддаг юм шиг. Миний ханийн хувьд миний мэргэжлийг байнга ойлгож, өдий болтол миний ард байнга л хүч өгч байдаг. Миний хань СУИС-ийг төгссөн. Бид оюутан байхаасаа л үерхэж, одоо гурван хөөрхөн охидуудын аав ээжүүд болсон байна. Эрдэнэ суманд Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалтай. Ханийн минь хатан ухаан намайг, миний гэр бүлийг өдий зэрэгтэй авч яваа гэж хэлж болно доо. Би чинь анх сургууль төгсөөд л шууд  хөдөө орон нутагт ажилласан хүн. Тэгэхэд намайг дагаад л хэцүүг хэцүү гэлгүй, хатууг хатуу гэлгүй хамт байсан. Энэ дашрамд ханьдаа, хөөрхөн охидууддаа хайртай шүү гэж хэлье.

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жил, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойд зориулан хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Би цагдаагийн байгууллагын нэг эд эс нь болж ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байгаадаа үргэлж баяртай байдаг. Энэ албаараа маш их бахархдаг. Ингээд Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой, Монгол цагдаагийн баярын 98 жилийн ойн баярын мэндийг цагдаагийн байгууллагын ахмадууд, дарга нар, мөр зэрэгцэн зүтгэж буй нийт алба хаагчиддаа хүргэе. Монгол төрийн цагдаагийн сүлд хийморь, цог жавхаа үүрд мандан бадрах болтугай.  

ШИНЭ МЭДЭЭ
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
0
25
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
0
20
2026/05/06
Тайлбар
Тайлбар
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
253
253
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
253
253
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт

ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/05/04
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/05/06
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
253
253
2026/05/06
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
253
253
2026/05/06
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
253
253
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
253
253
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
253
253
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
253
253
2026/05/01
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
253
253
2026/05/01
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
253
253
2026/04/27
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
Бусдыг унагах нь чамайг өндөрт хүргэхгүй
253
253
2026/04/27
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
“Олон улсын таеквондогийн мастеруудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/27
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал
253
253
2026/04/27
"Бүлгийн эргүүл-2026" арга хэмжээг эхлүүлснээр хоногийн хугацаанд гудамж талбайд бүртгэгдсэн дуудлага, мэдээлэл 10 хувиар буурлаа
253
253
2026/04/27
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
0
25
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
0
20
2026/05/06
Тайлбар
Тайлбар
0
21
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
0
23
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
13
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
0
17
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
0
17
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
0
23
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
13
2026/05/06
ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
0
88
2026/05/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос