“Зөв хэвшил, хандлага”-тай таван шилдэг байгууллагыг тодрууллаа
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд офицер бүрэлдэхүүний манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын баталсан “Зөв хэвшил, хандлага” аяныг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан юм.
“Зөв хэвшил, хандлага” аяны эхний үе шатны үр дүнг үнэлж, цагдаа, дотоодын цэргийн 73 анги, байгууллагын хийсэн ажлын төлөвлөгөө, тайланг дүгнэж дүнг гаргажээ.
Дээрх дүнгээр 5 анги, байгууллага бусад байгууллагаа хошуучлан ажилласан байна. Тухайлбал, Дотоодын цэргийн штаб, “Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Архангай, Дархан-Уул, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын хамт олон аяны зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвх, санаачлага гарган ажилласанд “Батламж” хадгалууллаа.
Та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.