Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа
2019-05-09 10:00:00
977

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 10 хороодын нутаг дэвсгэрт тус бүрт “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэдийн санал хүсэлтийг авах иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тасгийн дарга, ахлах байцаагч, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, хэсгийн байцаагч болон хороо, Өрхийн эмнэлэг, Татвар, Нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтнүүдийг хамрууллаа.
Энэ үйл ажиллагааны хүрээнд хариуцсан 10 хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т 500 гаруй иргэд оролцож, тус хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм.