“Эрүүгийн ахлах мөрдөгч-2019” тэмцээн эхэллээ
2019-04-23 14:39:00
2909

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан эрүүгийн алхах мөрдөгч нарын дунд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, мэдлэг ухааныг дээшлүүлэх зорилгоор “Эрүүгийн ахлах мөрдөгч-2019” тэмцээн зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь 2019.04.23,24-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан 49 эрүүгийн ахлах мөрдөгч нар мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх юм.
Тэмцээнд оролцож буй алба хаагчдадаа амжилт хүсье.