Монгол Улсын Их Сургуулийн багш, оюутнууд “Нэг хором” аянд нэгдлээ
2019-03-21 21:58:00
1438
Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Монгол Улсын Их Сургууль хамтран “Нэг хором” өдөрлөгийг өнөөдөр /2019.03.20/ амжилттай зохион байгуулж, өдөрлөгт тус сургуулийн багш, оюутан, залуучууд хамрагдлаа.
Энэхүү үйл ажиллагааны үеэр оюутан залууст “Нэг хором” аяны зорилго болон хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео, Чоно хамтлагийн “Нэг хором” дууны клипийг сонирхуулав.
Монгол Улсын Их Сургуулийн багш, оюутнууд “Нэг хором” тэвчих нь өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдлээс хамгаалах бүрэн боломжтойг ойлгож, бусдыг хүндэлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл авч, аяныг дэмжин бусад залуусыг уг аянд нэгдэхийг уриаллаа.