Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас "Шилдэг тохижилттой хэсгийн байр" шалгаруулж дүнгээ гаргалаа
Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас цагдаагийн байгууллагынхаа түүхт 80 жилийн ойг тохиолдуулан, цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцлийг дээшлүүлэх зорилгоор сумдын хэсгийн төлөөлөгч нарын дунд “ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ АЖЛЫН БАЙР” уралдааныг 1 сарын хугацаатай зарлаж дүгнэлээ.
Уралдаанд Сэврэй сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттулга тэргүүн байр, Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Сугирхүү дэд байр , Баяндалай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ганболд 3-р байранд тус тус шалгарч, УАЗ фургон маркийн автомашинаар шагнууллаа. УАЗ фургон автомашиныг орон нутгийн хөрөнгө оруулалтаар тус Цагдаагийн газарт шийдвэрлэж өгснийг сум орон нутагт ийнхүү хуваарилж, цагдаагийн албаны шуурхай бэлэн байдлыг хангахад ашиглан ажиллаж байна