Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалтын төгсөлт боллоо
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Тээврийн цагдаагийн албаны “Олон нийтийн цагдаа” бэлтгэх сургалт энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.
Сургалтаар хууль тогтоомжийн талаар иргэд-олон нийтэд таниулах, сурталчилах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, иргэдтэй зөв боловсон харьцах талаар мэдлэг, ур чадвар олгож, үр дүнгээ тооцсон юм. Сургалтад 15 иргэн хамрагдаж, 100 хувийн амжилттай дүгнэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.
Суралцагчдын дадлагын сургалт нь Монголын үндэсний уламжлалт баяр ёслол болох Цагаан сарын баярын өдрүүдтэй давхцаж, иргэдийг зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний нягтралыг бууруулахад дэмжлэг үзүүлэн ажилласан нь үр дүнтэй болсон юм.